04 03/2024
Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжил, чиг хандлага, бусад салбар дахь үйл ажиллагааны харилцан уялдааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор “Дижитал Монгол” нээлттэй хэлэлцүүлэг 2018 оны 11 сарын 29-ны өдөр болж өнгөрлөө.
Уг хэлэлцүүлэгт ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ХХМТГ-ын дарга Б.Чинбат, ОУЦХБ-ыг хөгжлийн товчоо, газрын дарга Земал Хусейнович, ХХЗХ-ын дарга Г.Чинзориг нар болон ТББ, үүрэн холбооны операторууд, олон улсын байгууллага, харилцаа холбооны салбарын үйлчилгээ эрхлэгч МУИС, ШУТИС-ийн төлөөлөл оролцсон өргөн хүрээг хамарсан хэлэлцүүлэг боллоо.
“Дижитал Монгол”хэлэлцүүлэг нь “Дата дэд бүтэц”, “Дижитал үйлчилгээний хүртээмж”,”Апп эдийн засаг-Санхүүгийн салбар туршлага”,”Дижитал орчин дахь хэрэглэгчийн хөгжил” гэсэн хэсэгт өрнөснөөс , СКАЙтел группийн гүйцэтгэх захирал Д.Нарантуяа ”Дижитал орчин дахь хэрэглэгчийн хөгжил” хэсэгт дэлхий даяар шинэ үеийн дижитал хэрэглээнд хурдацтай шилжиж байгаа өнөө үед IT салбарын хөгжлийг хэрхэн зөв, оновчтой, цаг алдалгүй ашигтайгаар бизнесдээ хөгжүүлж өөрчлөх боломжийн талаар сонирхолтой илтгэл тавилаа.
04 03/2024
01 02/2024
16 01/2024