04 03/2024
Оюу Толгой компаниас Бизнесийн ёс зүйн чиглэлээр харилцан туршлага солилцон, “Business integrity” буюу Бизнесийн шударга байдал сэдэвт сургалтыг СКАЙтел компанид зориулан амжилттай зохион байгууллаа.
СКАЙтел группийн Ёс Зүйн Хороо нь олон улсын болон Монголын томоохон компаниудын Code of business conduct буюу бизнесийн ёс зүйн нийтлэг үнэт зүйлс, стандарт дүрэмд үндэслэн удирдах албан тушаалтан-ажилтан хоорондын харилцааны хэм хэмжээ, группийн мэдээллийн аюулгүй байдал, өмч хөрөнгийг зүй зохистой эзэмшиж, хамгаалах талаарх гомдол мэдээллийг боломжит сувгаар хүлээн авч мэдээллийн нууцыг чандлан хадгалж зохих арга хэмжээнүүдийг шатлалтайгаар шийдвэрлэн идэвхтэй үйл ажилагаагаа явуулсаар байна.
Энэ удаад бизнесийн үйл ажиллагаагаа ёс зүйтэй, шударга явуулах олон улсын өндөр шаардлагад нийцсэн стандартыг үйл ажилагаандаа мөрдлөгө болгон хэрэгжүүлдэг Оюу толгой компани бодит туршлагаа хуваалцан, БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙ сэдэвт сургалтыг орсноор бизнесийн үйл ажиллагаагаа ёс зүйтэй, шударга явуулах, цаашдын тогвортой хөгжилд хувь нэмэр оруулах туршлага, ач холбогдол өгсөн хүртээмжтэй сургалт болж өнгөрлөө.
СКАЙТЕЛ ГРУППИЙН ЁС ЗҮЙН ХОРОО
04 03/2024
01 02/2024
16 01/2024