МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО” MOTION ILLUSTRATION ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ТОЛИЛУУЛАГДЛАА

2018-11-07 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан СКАЙмедиа Корпораци, “Монголын нууц товчоог Дэлхийд түгээе” сан хамтран “Монголын нууц товчоо – Түгээмэл эх” номын дэлгэцийн хувилбар болох motion illustration бүтээлийг өнөөдөр Тэнгис кино театрт ЕБС-ийн дунд болон тусгай дунд сургуулийн сурагчдад үнэ төлбөргүй толилууллаа.

“Монголын нууц товчоог Дэлхийд түгээе” сангийн үүсгэн байгуулагч, зураач Р.Батцэнгэлийн санаачлан хөгжүүлж буй “Монголын нууц товчоо – Түгээмэл эх” төсөл нь англи, солонгос, хятад, унгар, япон, орос, монгол бичиг, кирил бичиг нийт 7 хэл, бичгээр хэвлэгдэж, дотооддоо болон дэлхийн уншигчдын оюуныг мялаан, улс эх орноо сурталчлан таниулахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

Уг төслийн нээлт 9-р сарын 25-нд мөн Тэнгис кино театрт болсон бөгөөд Монголын 100% хөрөнгө оруулалттай Үндэсний оператор СКАЙтел групп мөн Рио Тинто групп нийгмийн  хариуцлагынхаа хүрээнд эх түүх, үндэсний өв соёлоо хүүхэд, залуус, хойч үедээ илүү бодит, хүртээмжтэй байдлаар таниулах уг төслийг дэмжин ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж байна.

Та “Монголын Нууц Товчоо” motion illustration бүтээлийн 1-р бүлгийн 25 ангийг СКАЙмедиа үйлчилгээний Видео Сангаас үзээрэй.