04 03/2024
Энэ жил 12 дахь удаагаа Мишээл Экспо төвд зохиогдсон ICT EXPO-2018 үзэсгэлэнгийн 2 дахь өдөр буюу 10-р сарын 01-нд СКАЙмедиа Корпораци ХХК “Дижитал контент” сэдэвт форумыг амжилттай зохион байгуулж, олон сонирхолтой сэдвийг хөндөн хэлэлцүүлэг өрнүүллээ.
Форумд СКАЙмедиа Корпораци ХХК-ийн маркетинг хариуцсан дэд захирал Б.Цолмон “Дижитал контент-Боломж ба сорилт” сэдвээр, “Амантун Мюзик групп” ХХК-ийн ерөнхий захирал, Playtime амьд хөгжмийн наадмыг үндэслэгч Ц.Нацагдорж: “Контентын экспортод бэлэн үү?” сэдвээр тус тус илтгэл тавьлаа.
Тус форумын модератороор Монголын архитекторуудын Эвлэлийн хүндэт Ерөнхийлөгч, Хотын соёл, Метро стар нэвтрүүлгийн санаачлагч, хөтлөгч Б.Батжав, панелистаар хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун, СКАЙмедиа Корпораци ХХК-ийн Борлуулалт үйлчилгээ хариуцсан дэд захирал Г.Амарчингүн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын Дэлгэц, медиа урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн доктор Д.Цэнгэл, Медиа групп ХХК гүйцэтгэх захирал А.Баярбат, Оюуны өмчийн газар, Зохиогчийн эрхийн хэлтсийн дарга Э.Мягмардорж, “Woovoo”ХХК, M+App –ын үүсгэн байгуулагч, захирал Х.Эрдэнэбаяр нар оролцож уламжлалыг эвдсэн шинэ технологи, шинэ бизнес, хязгааргүй боломж, хамтын ажиллагааны өнөөгийн болон цаашдын бодлогын талаар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.
Та бүхэнд “Дижитал контент” сэдэвт форумыг бүрэн эхээр нь толилуулж байна.
Сэдэв: “Дижитал контент-Боломж ба сорилт”
Илтгэгч: Б.Цолмон
СКАЙмедиа Корпораци ХХК-ийн Маркетинг хариуцсан дэд захирал
Сэдэв: “Контентын экспортод бид бэлэн үү?”
Илтгэгч: Ц.Нацагдорж
Амантун Мюзик групп” ХХК-ийн ерөнхий захирал,
Playtime амьд хөгжмийн наадмыг үндэслэгч
“Дижитал контент” хэлэлцүүлэг
04 03/2024
01 02/2024
16 01/2024