ОЮУ ТОЛГОЙ ХХК-НЫ НАЙДВАРТАЙ ХАРИЛЦАГЧ - СКАЙМЕДИА

2018-10-03 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Оюу толгой” ХХК-ийн  “Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн-2018” арга хэмжээ  2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Буянт Ухаа спорт цогцолборт нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнгээр Оюу толгой компанитай хамтран ажилладаг ханган нийлүүлэгчид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ болон үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулах, үйлдвэр аж ахуйн нэгжүүд бизнесийн харилцаа тогтоох, харилцан туршлага солилцох боломж олгож байгаагаар чухал ач холбогдолтой болж байна.

Монголын 100% хөрөнгө оруулалттай СКАЙмедиа корпораци нь Монгол орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж байгаа их баялгийг бүтээгч Оюу Толгой компанид 2013 оноос эхлэн олон улсын стандартад нийцсэн өндөр шалгуур, ханган нийлүүлэгчийн түншлэлийн шаардлага, хэрэгцээг хангасан  орчин үеийн дэвшилтэт техник, технологи буюу мэдээлэл харилцаа холбооны цогц шийдэл болох өндөр хурдны интернет, IPTV үйлчилгээнүүдээ найдвартай,  чанартай хүргэсээр байна. Цаашдын их бүтээн байгуулалтын  хамтын ажиллагаанд амжилт хүсье.

“Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн-2018” арга хэмжээ 2018 оны 10 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Буянт Ухаа спорт цогцолборт болох бөгөөд “Оюу толгой” компанийн хувь нэмрийг таниулах, ханган нийлүүлэгчид болон сонирхсон аж ахуйн нэгж, хувь хүмүүст “Оюу толгой” ХХК-тай хамтран ажиллах суурь шаардлагууд буюу аюулгүй ажиллагааны соёл, бизнесийн ёс зүйн зарчмуудыг танилцуулах сургалтууд зохион байгуулах уг арга хэмжээнд та бүхнийг урьж байна.

#OTБиднийБахархал #СКАЙмедиа #Ирээдүйг_Өнгөлнө

СКАЙмедиа корпораци ХХК