04 03/2024
Монгол улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж, хөгжсөний 97 жилийн ой, “Мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2018 оны 9-р сарын 30-с 10 сарын 1,2-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдах “Дижитал хөгжилд хамтдаа” уриан дор зохиогдож байгаа ICT EXPO-2018 үзэсгэлэн амжилттай явагдаж байна.
Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарт энэ онд гарсан шилдэг шийдэл, шинэ дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулдаг уг үзэсгэлэнд СКАЙмедиа корпораци ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож, “Дижитал контент” сэдэвт форумыг амжилттай зохион байгууллаа.
Уг форумд: СКАЙмедиа Корпораци ХХК маркетинг хариуцсан дэд захирал Б.Цолмон: Дижитал контент-Боломж ба сорилт сэдвээр мөн “Амантун Мюзик групп” ХХК ерөнхий захирал, Playtime амьд хөгжмийн наадмыг үндэслэгч Ц.Нацагдорж: “Контентын экспортод бэлэн үү” сэдвээр илтгэл тавьлаа.
Мөн уг форумын модератороор Монголын архитекторуудын Эвлэлийн хүндэт Ерөнхийлөгч, Хотын соёл, Метро стар нэвтрүүлгийн санаачлагч, хөтлөгч Б.Батжав, панелистаар: ая зохиогч, продюсер Б.Наранзун, СКАЙмедиа Корпораци ХХК Борлуулалт үйлчилгээ хариуцсан дэд захирал Г.Амарчингүн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын Дэлгэц, медиа урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн доктор Д.Цэнгэл, Медиа групп ХХК гүйцэтгэх захирал А.Баярбат, Оюуны өмчийн газар, Зохиогчийн эрхийн хэлтсийн дарга Э.Мягмардорж, “Woovoo”ХХК, M+App –ын үүсгэн байгуулагч, захирал Х.Эрдэнэбаяр нар оролцож уламжлалыг эвдсэн шинэ технологи, шинэ бизнес, хязгааргүй боломж, хамтын ажиллагааны өнөөгийн болон цаашдын бодлогын талаар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.
04 03/2024
01 02/2024
16 01/2024