ICT EXPO-2018 ҮЗЭСГЭЛЭНД ТАНЫГ УРЬЖ БАЙНА

2018-09-28 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Жил бүр уламжлал болгон зохиогддог ICT EXPO-2018 үзэсгэлэн 12 дахь жилдээ энэ сарын 30 болон 10-р сарын 01, 02-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд зохион байгуулагдана.

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарт энэ онд гарсан шилдэг шийдэл, шинэ дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулдаг уг үзэсгэлэнд СКАЙмедиа корпораци ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

Энэ жилийн экспо “Дижитал хөгжилд хамтдаа” уриан дор зохиогдож байгаа бөгөөд та бүхнийг СКАЙмедиа бүүтээр зочлон ирж, сонин содон бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцахын хамт хөгжөөнт тэмцээн уралдаан, сонирхолтой арга хэмжээнүүдэд оролцоод азтан бас ялагч болохыг урьж байна.