СКАЙДИЛЕР БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ЯЛАГЧИД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2018-09-24 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

СКАЙтел компаниас гар утас болон Фэйсбүүк чатаа ашиглан нэгж борлуулдаг “Скайдилер”-үүддээ зориулан зарлан явуулж буй болзолт уралдааны 2 дахь удаагийн шалгаруулалтын ялагчид СКАЙтел компаний төв байранд хүрэлцэн ирж, шагналаа гардан авлаа.

Тайланд улсад аялах эрхийн эзнээр Улаанбаатар хотын скайдилер Х.Гэрэлмаа, Увс аймгийн Өмнөговь сумын скайдилер Ш.Цэрэндаш нар, Samsung Galaxy A6 Plus гар утасны эзнээр Улаанбаатар хотын скайдилер С.Бурмаа, Завхан аймгийн Улиастай сумын скайдилер Л.Дуламсүрэн нар мөн 500,000₮-ийн цэнэглэлтийн эрхээр 1 ялагч, 100,000₮-ийн цэнэглэлт хийх эрхийн 5 ялагч тус бүр тодорсон юм. Та өнөөдөр Скайдилер болсон ч энэхүү уралдаанд оролцох боломжтой. Та Скайтелийн дугааргүй байсан ч өөрийн хэрэглэдэг гар утсан дээр Фэйсбүүк чатыг ашиглан нэгж борлуулах боломжтой юм.

Болзолт уралдаан маань 2018.11.30 хүртэл явагдах болно. Энэ хугацаанд 2 ширхэг гар утас, гадаадад аялах 2 ялагч дахин тодорно. Мөн СУПЕР ШАГНАЛД ПРИУС 30 АВТОМАШИНЫГ бэлдсэн байгаа тул СКАЙДИЛЕР та бүхэн уралдаандаа идэвхитэй оролцож, дараа дараагийн ялагч болох бүрэн дүүрэн боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.