СКАЙТЕЛ ГРУПП ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН ТУРШЛАГА СУДЛАХ БАГИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ТУРШЛАГААСАА ХУВААЛЦЛАА

2018-09-21 Онцлох Үйлчилгээ

Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл, Шуурхай Удирдлагын Төвийн туршлага судлах багийнхныг СКАЙтел группийн хамт олон хүлээн авч, Дуудлагын Төвийн үйл ажиллагаа, ажлын байрны нөхцөл, ашиглаж буй техник технологийн туршлагаасаа хуваалцан сонирхууллаа.

Тус төв нь иргэд байгууллагаас гал түймэр, гамшиг осол, эмнэлгийн түргэн тусламж, гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээллийг 101, 102, 103, 105 дугаарын утсаар хүлээн авч, шуурхай удирдлага зохицуулалтаар ханган ажилладаг байгууллага юм.