СКАЙТЕЛЧҮҮД САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЛЭЭ

2018-09-11 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Өнгөрсөн өдрүүдэд СКАЙтел компанийн ажилчдын дундах хоол сонирхогчдын Culinary Arts клубээс санаачлан  “Хөөрхөн зүрхтнүүдэд” уриатай хоолны өдөрлөгийг зарлаж амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сайн үйлсийн аянд тус клубын гишүүд өөрсдийн гараар хийсэн төрөл бүрийн амттай хоол, зууш, амттанг ажилтанууддаа борлуулан, олсон орлогоо Лантуун дохио ТББ-ийн “Ид Шидийн орон”-ы хөөрхөн бяцхан зүрхтнүүдэдээ зориулсан юм.

Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өндөр ухамсар, өр нимгэн зүрх сэтгэлийн гүнээс нийгмийн зорилтод түвшний буюу ХӨӨРХӨН ЗҮРХТНҮҮДЭД тусламжийн гараа сунган, нэг өдрийг хамтдаа өнгөрүүлж, ирээдүйн амьдралд нь эрч хүч, урам зориг нэмэх зорилгоор тус арга хэмжээнд тэнгэрийн холбоочид  ийнхүү  сэтгэл дүүрэн хамтдаа нэгдлээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

СКАЙТЕЛ ИРЭЭДҮЙГ ӨНГӨЛНӨ.