“EXTREMESLAND 2018” МОНГОЛ УЛСЫН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД D13 ESPORTS БАГ ТҮРҮҮЛЛЭЭ.

2018-09-11 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

META-гаас хоёр дахь жилдээ зохиож буй “EXTREMESLAND 2018” Монгол улсын сонгон шалгаруулах тэмцээн 2018 оны 8 сарын 25 -аас 9 сарын 9-ний хооронд амжилттай болж өнгөрлөө. Нээлттэй шалгаруулалтад нийт 8 баг өрсөлдсөн бөгөөд шөвгийн 4-д 29/90 Esports баг The Mongolz багийг 2:0, D13 Esports баг EPLS багийг 2:1 харьцаатайгаар хожиж аваргын тоглолтонд тунаж үлдсэн юм.

Бүх тоглолт онлайнаар явагдаж, харин аваргын төлөөх тоглолт 9 сарын 9-нд 17:00 цагаас HYPE gaming lounge цахим тоглоомын төвд D13 Esports баг 29/90 Esports багийн хооронд  маш өрсөлдөөнтэй явагдан 2:0 харьцаатайгаар D13 Esports баг аваргаллаа. Ийнхүү D13 Esports баг 2018 оны 10 сарын 18-21 д БНХАУ-ын Шанхай хотноо зохиогдох 100.000$-ын шагналын сантай eXTREMESLAND ZOWIE Asia 2018 тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох эрхийг авлаа.

СКАЙтел компани нийгмийн хариуцлагаа улам ухамсарлаж, монголын ирээдүй болсон хүүхэд залуучуудын ур чадвар, авъяас чадварыг хөгжүүлэх, дэлхийд өрсөлдөхүйц тамирчид бий болгохын төлөө ирээдүйг өнгөлөх олон арван залуустай хамтран ажилладаг билээ. Цааш цаашдын их зорилгодоо ухаан тэвчээрийн ялагдашгүй их хүчээр дүүлэн хүрэхийн ерөөл дэвшүүлье.

СКАЙТЕЛ ИРЭЭДҮЙГ ӨНГӨЛНӨ

Ивээн  тэтгэгч СКАЙтел групп