“МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”-Г ДЭЛХИЙД ТАНИУЛАХ АНХНЫ MOTION ILLUSTRATION КИНО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2018-09-05 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

 “Монголын Нууц Товчоо түгээмэл эх” төслийн 10 жилийн ойг тохиолдуулан угсаатан зүй, археологи, түүх судлалын нарийн судалгаанд үндэслэн бүтээсэн 25 ангитай “Монголын Нууц Товчоо” хөдөлгөөнт цуврал /motion illustration/ кино үзэгчдийн хүртээл болж Тэнгис кинотеатрт нээлтээ хийлээ.

Энэхүү нээлтийн арга хэмжээнд МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга, уг төслийг санаачлагч  “Монголын нууц товчоог дэлхийд түгээе” сангийн тэргүүн, зураач Р.Батцэнгэл, МУСГЗ Г.Аким, нэрт эрдэмтэн судлаачид болон ивээн тэтгэгч байгууллага болох Рио Тинто групп, СКАЙтел групп оролцлоо.

 “Монголын Нууц Товчоо” хэмээх зураггүй түүхэн номыг 10 гаруй жилийн турш асар олон судалгаа шинжилгээ хийж, тухайн үеийн аж амьдралын бодит байдлыг түүх баримттай үндэслэн зурагжуулж, англи, солонгос, хятад, унгар, япон, орос, монгол бичиг, кирил монгол долоон хэлээр хэвлэж, Монгол Улсыг дэлхийд таниулан сурталчлахад бодит хувь нэмэр оруулаад байгаа билээ.

Монголын 100% хөрөнгө оруулалттай Үндэсний оператор СКАЙтел групп нийгмийн  хариуцлагынхаа хүрээнд эх түүх, үндэсний өв соёлоо хүүхэд, залуус, хойч үедээ илүү бодит, хүртээмжтэй байдлаар таниулах уг төслийг дэмжин ивээн тэтгэгчээр хамтран ажилласан юм.

Дашрамд дурдахад та “Монголын Нууц Товчоо” motion illustration киног SkyMedia IPTV сувгаар дуу дүрсний өндөр чанартайгаар 9 сарын 4-өөс 23 хүртэл үнэ төлбөргүй хүлээн авч үзээрэй.