КИНО ДАВАЛГАА: ХОЛЛИВҮҮДИЙН 60 КИНО ШИНЭЭР НЭМЭГДЛЭЭ

2018-08-30 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

СКАЙмедиад КИНО ДАВАЛГАА үргэлжилсээр. Холливүүдийн студиудын шилдэг, шинэ болон хэд дахин үзээд ч уйдамгүй, дурсамж сэргээсэн 60 гаруй хит бүтээлүүдийг Видео сангийн Холливүүд цэснээс дуу дүрсний тод ялгарал, монгол дуу оруулалт, албан ёсны эрхтэйгээр гэртээ тухлан үзэхийг урьж байна.

Isle of Dogs

Дэлгэцнээ гарсан он: 2018

Үнэлгээ:  IMDB 8.0/10

Хугацаа: 101 минут

Төрөл: Анимэшн|Адал явдалт|Инээдмийн

Трейлер: https://www.youtube.com/watch?v=dt__kig8PVU

Нохдод хайртай хүн бүрийн заавал үзэх сонирхолтой анимэшн бүтээл. Японы нэгэн хотод нохойн ханиад өвчин гарч, хотын даргын шийдвэрээр бүх нохдыг зэлүүд арал руу цөлнө. Тэнд цөлөгдсөн 5 нохой Атари нэртэй хүүгийн хамт алга болсон хайртай нохойг нь хайх зуураа олон сонирхолтой адал явдалтай учирна. Уэс Андерсоны энэхүү гайхалтай бүтээл Берлины кино наадмаас “Шилдэг найруулагч” шагналыг хүртжээ.

Super troopers 2

Дэлгэцнээ гарсан он: 2018

Үнэлгээ:  IMDB 6.2/10

Хугацаа: 99 минут

Төрөл: Инээдмийн|Гэмт хэрэг|Нууцлаг

Трейлер: https://www.youtube.com/watch?v=H2ehN-WeGAo

АНУ болон Канадын хил дээр маргаан дэгдэж, онцгой байдал зарлана. Хил орчмын энх тайван байдлыг сахиулах даалгаврыг  “Супер цэргүүд” хүлээн авч, амь өрссөн, нууцлаг, хөгжилтэй адал явдалтай учрах болно. 2018 онд дэлгэцнээ гарсан нууцлаг адал явдалт, инээдмийн уран бүтээлийг тухлан үзэж, гэр бүлээрээ нэгэн үдшийг хөгжилтэй өнгөрүүлээрэй.

The Rider

Дэлгэцнээ гарсан он: 2018

Үнэлгээ:  IMDB 7.5/10

Хугацаа: 104 минут

Төрөл: Уянгын|Өрнөдийн

Трейлер: https://www.youtube.com/watch?v=AlrWRttLTkg

Эмнэг адуу сургах тэмцээнд оролцохдоо хүнд бэртсэн залуу ковбой Брэди бэртлийн улмаас дахиж үеийн эрэмгий залуустайгаа өрсөлдөж чадахгүй болсноо ойлгоно. Түүний амьдралыг утга учиртай болгодог ганц зүйлээ хийж чадахгүй болсны дараа яаж аж төрөх юу хийхээ үнэхээр мэдэхээ больж, сэтгэлээр унана. Гэвч Брэди хувь заяагаа дахин гартаа авч Америкийн голт зүрх болсон энэ нутагт жинхэнэ эр хүн биеэ яаж авч явах ёстой тухай огт өөрөөр төсөөлдөг болж, шинэ ажил шинэ нэр төртэй болохын төлөө тэмцэж эхэлнэ.

Rampage

Дэлгэцнээ гарсан он: 2018

Үнэлгээ:  IMDB 6.2/10

Хугацаа: 107 минут

Төрөл: Тулаант|Адал явдалт|Уран зөгнөлт

Трейлер: https://www.youtube.com/watch?v=coOKvrsmQiI

Туршилтын алдаанаас генийн өөрчлөлтөнд орж үлэмж том хэмжээтэй болсон 3 амьтныг Чикаго хотыг сүйрүүлэхээс өмнө зогсоохын тулд амьтан судлаач, генетикчдээс бүрдсэн тусгай баг тэмцэнэ. Замдаа таарсан бүхнийг дэвслэн хаях аварга амьтдаас хотыг хамгаалахаас гадна туршилтын золиос болсон хөөрхий амьтдыг ч аварч үлдэхийг тэд хичээх болно. Хором мөч бүрд сэтгэл түгшээж, адреналин ялгаруулсан адал явдлыг шимтэн үзэж, алжаалаа тайлахыг зөвлөж байна.

Dunkirk

Дэлгэцнээ гарсан он: 2017

Үнэлгээ:  IMDB 8.0/10

Хугацаа: 106 минут

Төрөл: Тулаант|Уянгын|Түүхэн

Трейлер: https://www.youtube.com/watch?v=T7O7BtBnsG4

1940 оны 5 сар, Дэлхийн 2-р дайны үеэр Их Британийн 400,000 цэрэг эр Францын Данкирк хэмээх боомтын хотод гарах гарцгүй болон бүслэгджээ. Цорын ганц гарах зам нь тэнгис боловч Германчууд Британийн хөлөг рүү агаараас зогсолтгүй бөмбөгдөх аж. Бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн энэхүү кино нь эрэг дээрх 7 хоног, тэнгис дэхь 1 хоног, агаарт болсон 1 цагийн үйл явдлыг нэгэн зэрэг бараг үг яриагүй, дуу, дүрс давамгайлсан хүчтэй зураглалаар үзүүлэх бөгөөд амьд үлдэхийн төлөөх тэмцлийн гайхалтай түүх юм.

Ghost in the Shell

Дэлгэцнээ гарсан он: 2017

Үнэлгээ:  IMDB 6.4/10

Хугацаа: 107 минут

Төрөл: Тулаант|Уянгын|Уран зөгнөлт

Трейлер: https://www.youtube.com/watch?v=tRkb1X9ovI4

Японы алдарт манганаас сэдэвлэн бүтээсэн уг киноны гол дүрд үзэсгэлэнт жүжигчин Скарлетт Иоханссон тоглосон билээ. Аймшигтай ослоос амь гарсан бүсгүйг төгс чадвартай киборг болгон өөрчилж компьютерын хакеруудын бүлэглэлийн эсрэг илгээх уг адал явдалт кино нь удаан хугацаанд хийгдээгүй сонирхолтой киберпанк төрлийн кино юм.

King Arthur: Legend of the Sword

Дэлгэцнээ гарсан он: 2017

Үнэлгээ:  IMDB 6.8/10

Хугацаа: 126 минут

Төрөл: Тулаант|Уянгын|Адал явдалт

Трейлер: https://www.youtube.com/watch?v=jIM4-HLtUM0

Өв залгамжлах эрхээ бусдад булаалгасан Артур хүү хотын хэцүүхэн амьдралтай дүүргүүдэд өсөж хатуужилтай, шаламгай, эр зоригтой нэгэн болон өсөн торнидог. Гэвч тэрээр өөрийгөө хэн гэдгийг мэдэхгүй. Удалгүй хувь заяаны төөргөөр тэрээр экскалибур илдийг бул чулуунаас сугалах бөгөөд домогт өгүүлэх алдартай удирдагч мөн дайчин болох замаа нээж, эцгийг нь хөнөөн хууль ёсны эрх мэдлийг нь булаан авсан этгээдээс хаан ширээгээ эргүүлэн авч, өшөөгөө авах болно.