ХОЛЛИВҮҮДИЙН ШИЛДЭГ КИНОНУУДЫГ 1 ДОЛЛАРААР ҮЗЭЭРЭЙ

2018-08-20 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Амралт чөлөөт цагаараа гэртээ тухлан гэр бүл, найз нөхдийн хамт кино урлагийн сор болсон чанартай, шилдэг кино уран бүтээлүүдийг үзэн бодит ертөнцөөс тасрах нь кино сонирхогч хэн бүхний хувьд хамгийн таатай амралт билээ.

Тэгвэл СКАЙмедиа хэрэглэгч танд Холливүүдийн шилдэг контентүүдийг хямдралтай үнээр үзэх боломжтой “1 ДОЛЛАР” цэс Видео санд нэмэгдсэнийг дуулгая.

Уг цэсэнд байрших кино бүрийг түрээслэн үзэх үнэ 2500₮ бөгөөд та хайртай, дотны хүмүүстэйгээ Холливүүдийн 2017 болон 2018 оны адал явдалт, гэр бүлийн, инээдмийн уран сайхны кинонуудыг дуу, дүрсний өндөр чанартай, монгол дуу оруулалттайгаар шимтэн үзээрэй.