ТЕЛЕМАКС ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОГСООХ БОЛСОНТОЙ ХОЛБООТОЙ МЭДЭГДЭЛ

2018-08-16 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

МЭДЭГДЭЛ

Харилцаа Холбооны Зохицуулах хорооны 2018 оны 23-р тогтоолыг үндэслэн Wimax үйлчилгээ 08/31-ний өдрөөс зогсохыг мэдэгдье.

Wimax үйлчилгээний хэрэглэгч танд дараах урамшуулалт нөхцөлөөр илүү хурдан, хэмнэлттэй SKYNET 4G LTE үйлчилгээнд шилжиж, дараа үеийн технологийн өндөр хурдаар аялахыг санал болгож байна.

Урамшуулал:

CFC07818

Одоо ашиглаж буй Wimax төхөөрөмжөө СКАЙтелийн салбар дээр авчраад SKYNET үйлчилгээний эхний 1 сарын төлбөрөөс 100% чөлөөлөгдөх

CFC07818

Шилжсэн хэрэглэгчдэд эхний 12 цэнэглэлт бүрд 100GB дата бэлэгтэй.

 


SKYNET зөөврийн интернетийн давуу талууд:

  • Зээлийн нөхцөлөөр буюу 0₮-өөр төхөөрөмж авах боломж
  • Хямд зардлаар өндөр хурдны интернет ашиглана.
  • Гэртээ эсвэл гадуур ч зөөвөрлөн ашиглах боломжтой.
  • 8 хүртэл гар утас, таблет, компьютер, ухаалаг төхөөрөмжөөр Wi-Fi-д зэрэг холбогдоно.
  • Wimax үйлчилгээний хурдаас 10-15 дахин хурдан
  • SOHO, Wimax хэрэглэгчдэд илүү хэмнэлттэй.

Шинэ хэрэглэгч болох болон SKYNET үйлчилгээний бусад дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.

Та гэртээ болон ажил дээрээ ч зөөвөрлөн ашиглах боломжтой SKYNET 4G интернет үйлчилгээнд нэгдэж, хэрэгцээт мэдээллээ саадгүй авч, дараа үеийн технологийн өндөр хурдыг мэдрээрэй.