04 03/2024
2018 оны 08 дугаар сарын 18-наас 09 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Индонез улсын Жакарта, Палембан хотуудад зохион байгуулагдах XVIII Азийн зуны спортын наадамд 45 орны 10,000 гаруй тамирчид, спортын 40 төрлөөр 465 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөх бөгөөд энэ нь Азийн наадмын түүхэн дэх хамгийн олон орны баг тамирчдыг хамарсан, хамгийн өндөр өртгөөр зохион байгуулагдах Азийн наадам болох юм.
Өнөөдөр Спортын төв ордонд зохион байгуулагдсан "Жакарта – Палембан – 2018" Азийн наадамд оролцох баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслолд БСШУСЯам, МҮОХ, ЗГХА БТСГ-ын удирдлагууд болон "Жакарта – Палембан – 2018" Азийн наадмын Монголын багийн ахлагч Ц.Сандуй, Ж.Түмэн-Аюуш, наадмын ерөнхий ивээн тэтгэгч СКАЙтел группын удирдлагууд оролцож баг тамирчдад амжилт хүсэв.
Энэ удаагийн наадамд Монгол улсаас спортын 30 төрөлд 269 тамирчин, 128 дасгалжуулагч, албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна. Уг Азийн наадамд СКАЙтел компанийн ажилтан А.Мөнх-Эрдэнэ волейболын төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцох болсонд нийт тэнгэрийн холбоочдын өмнөөс амжилтын дээдийг хүсэн ерөөе.
Дэмжигч байгууллага СКАЙтел ХХК
04 03/2024
01 02/2024
16 01/2024