ИПОЙНТ ОНООГОО АШИГЛАН АВТОБУСААР ҮЙЛЧЛҮҮЛЖ, ЭКО ХЭРЭГЛЭЭНД НЭГДЭЭРЭЙ

2018-07-20 Онцлох Үйлчилгээ Мэдээ мэдээлэл

Ярианы төлбөр төлөлт болон Имартын худалдан авалтаас цуглуулсан урамшууллын Ипойнт оноогоо зарцуулан нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой шинэчлэгдсэн Ипойнт карт худалдаанд гарлаа. Та шинэ Ипойнт карттай болсноор урамшууллын оноогоо үргэлжлүүлэн цуглуулахаас гадна Umoney картын адилаар автобусаар шууд үйлчлүүлэх давуу талтай.

Ипойнт карттай болох

Та өөрт ойр байрлах СКАЙтел болон Имартын салбаруудад хандан шинэчлэгдсэн Ипойнт картаа аваад дараах зааврын дагуу СКАЙтелийн дараа төлбөрт дугаартайгаа холбож, урамшууллын оноогоо цуглуулж, бас зарцуулаарай. Картын үнэ 3600₮.

Карт холбох

Карт салгах

 

Ипойнт оноо зарцуулах

Та цуглуулсан нийт ипойнт оноогоо ашиглан Umoney данс руугаа шилжүүлээд автобусаар үйлчлүүлэх боломжтой. Жишээ нь: Таны ипойнт картанд 5000 оноо хуримтлагдсан бол та 5000₮ хүртэл дүнгээр автобусаар зорчиж болно гэсэн үг юм. Ипойнт оноогоо Umoney данс руу шилжүүлэхдээ СКАЙтел болон Имартын салбаруудад хандаарай.

Ипойнт оноо цуглуулах, карт холбох болон бусад дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах бол энд дарна уу.

Ипойнт оноогоо ашиглан нийтийн тээврээр үйлчлүүлж, замын түгжрэлээс зайлсхийн, цаг, мөнгөө хэмнэхийг эко хэрэглээг эрхэмлэгч их хотын иргэн танд уриалж байна.