SHAKE&WIN: ЦЭНЭГЛЭЖ СЭГСЭРЭЭД Л SAMSUNG 43” SMART ЗУРАГТЫГ СКАЙМЕДИА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАМТ ХОЖЛОО

2018-07-06 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Shake & Win урамшуулал амжилттай үргэлжилсээр өдөр бүр мянга мянган хэрэглэгчид төрөл бүрийн сонирхолтой шагналын эздээр тодорсоор байна.

Энэ удаагийн супер шагналын эзэн Ж.Батбаяр маань Shake &Win –ий хамгийн том шагнал буюу Samsung 43” Smart зурагтыг СКАЙмедиа үйлчилгээний эрхийн хамт хожиж улсын их баяр наадмаа азын тэнгэртэй угтаж байна.

Дэлхий дахиныг догдлуулан, донсолгож байгаа хөлбөмбөгийн ДАШТ-ний өрсөлдөөнтэй халуухан энэ өдрүүдэд 5000₮, 10000₮, 15000₮ картаар дугаараа ЦЭНЭГЛЭЭД Л, СЭГСРЭЭД Л ДАШТ-ний Telstar бөмбөг, жерси зэрэг шагналын эзэд болсон хэрэглэгчдэдээ СКАЙтел компанийн зүгээс халуун баяр хүргэж, баяр наадмаа баясал цэнгэлээр дүүрэн угтахыг хүсэн ерөөе.

СКАЙтелийг сонгосон таныг азын тэнгэр ашид ивээж азтай,

одтой, хийморьтой байхыг хүсье.