СКАЙТЕЛ КОМПАНИЙН ТУГИЙГ ДЭЛХИЙН ЗУЛААД МАНДУУЛСАН ЗОРИГТ УУЛЧНАА ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2018-07-05 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Дэлхийн ноён оргил Эверест 8848 м, мөн Лоце 8516 м өндөр ууланд хамгийн богино хугацаанд амжилттай авирч, дэлхийн зулайд СКАЙтел компанийн тугийг мандуулаад эргүүлэн авчирсан Уулын спортын мастер Ж.Бямбасүрэндээ баяр хүргэж, хүлээн авч уулзлаа.

СКАЙтел компани спортыг дэмжигч нийгмийн хариуцлагынхаа хүрээнд "7 тивийн 7 оргил" төсөлд мэдээллийн технологийн ивээн тэтгэгчээр оролцож, уулын спортыг дэмжиж, өндөр зэрэглэлийн тамирчны туршлагыг дэлгэрүүлэх, хүүхэд залуусын боловсролд зөв төлөвшил бий болгох зорилгоор хамтран ажилласан юм.

"Хайрхан аялагч" клубыг үүсгэн байгуулагчдын нэг, Уулын спортын мастер Ж.Бямбасүрэндээ цаашдын их зорилгодоо ухаан тэвчээрийн ялагдашгүй их хүчээр  дүүлэн хүрэхийн ерөөл дэвшүүлье. 

 

СКАЙТЕЛ ИРЭЭДҮЙГ ӨНГӨЛНӨ