04 03/2024
Монголын 100% хөрөнгө оруулалттай СКАЙмедиа Корпораци “Монголын Оюуны Өмчийг Хамгаалах Холбоо”-ны үндсэн гишүүнээр элсэж батламжаа гардан авлаа.
Тус холбоо нь оюуны өмчийг хамгаалах чиглэлээр зохих шалгуурыг ханган ажиллаж буй байгууллагуудыг эгнээндээ нэгтгэж, Монгол улсад оюуны өмчийн үнэлэмж чанарыг дээшлүүлэх, олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, видео контентын хулгай, хууль бус дамжуулалт, түгээлтийн эсрэг тэмцэх зорилготой гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. “Монголын Оюуны Өмчийг Хамгаалах Холбоо”-нд одоогоор СКАЙмедиа Корпораци ХХК-аас гадна “Монгол ТВ” ХХК, “Гэр контент”, “Bloomsbury” ХХК, “SPS HD” ХХК, “NTV” телевиз, ”Юнивишн” ХХК, “ДДэш ТВ” байгууллагууд гишүүнээр элсэн хамтран ажиллаж байна.
СКАЙмедиа Корпораци ХХК нь үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас хойш оюуны өмчийг дээдлэн ажиллаж, гадаад, дотоодын 130 гаруй суваг, 2000 орчим контентыг албан ёсны эрхтэйгээр хэрэглэгчдэдээ хүргэсээр байна. Тухайлбал алдарт HBO, BBC-н шилдэг кино, энтертайнмент сувгууд болон Walt Disney, Columbia Pictures, Paramount Pictures тэргүүтэй Холливүүдийн Их Зургаан студиудын шилдэг кино контентүүд шинээр нэмэгдсээр байна.
Бид цаашид ч Монголын болон Дэлхийн шилдэг контент, телевизийн сувгуудыг ямагт оюуны өмчийн албан ёсны зөвшөөрөлтэй нийлүүлж, Монгол улсад оюуны өмчийг дээдлэн хамгаалах чиглэлээр онцгой анхаарал хандуулан ажиллаж буйг та бүхэндээ дуулгахад таатай байна.
04 03/2024
01 02/2024
16 01/2024