МОНГОЛЫН ХАМГИЙН АНХНЫ 3D ДҮРСЛЭЛ, 5.1 ДУУГАРАЛТТАЙ РЕКЛАМ МЭНДЭЛЛЭЭ

2018-06-26 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

СКАЙтел групп 4G LTE сүлжээг амжилттай нэвтрүүлсэн тэмдэглэлт үйл явдалд зориулан Монголын анхны 3D дүрслэл, 5.1 дуугаралттай видео рекламыг бүтээлээ.

Монголдоо анхдагч болсон энэхүү видео реклам нь цаашид манай дотоодын уран бүтээлчдэд илүү дэвшилтэт технологи бүхий чансаатай видео реклам, кино уран бүтээлүүдийг бүтээх урам, сэдлийг төрүүлэхүйц Монголын реклам, сурталчилгаа, медиа салбарт томоохон хувь нэмэр болж буй онцлох бүтээл болсон тухай салбарын мэргэжилтнүүд сайшаан дурдаж байна.

Монголд 3D дүрслэлтэй эсвэл зөвхөн 5.1 дуугаралттай бүрэн хэмжээний уран сайхны кино цөөн тоогоор хийгдэж үзэгчдэд хүрч байсан ч эдгээр технологийг хослуулсан бүтээл хараахан төрөөгүй байгаа юм. Тэгвэл СКАЙтелийн 4G LTE сүлжээнд зориулсан энэхүү видео реклам огт зураг авалтгүй буюу 100% график ажиллагаагаар бүтээгдэж, 3D дүрслэл, 5.1 дуугаралтыг нэг зэрэг хослуулснаараа онцлог болж байна.

Та Монголын хамгийн анхны 3D дүрслэл, 5.1 дуугаралттай дуу, дүрсний бодит орчныг мэдрүүлэх уг сонирхолтой рекламыг Өргөө кинотеатрын бүх салбарууд мөн Prime Cineplex, Тэнгис кино театруудаар зочлохдоо үзвэр хоорондын завсарлагаанаар үзэж сонирхох боломжтой.