БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ЯЛАГЧИД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2018-06-19 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

СКАЙтел компаниас бүх СКАЙдилерүүддээ зориулан зарлан явуулсан Болзолт уралдааны 1-р шат амжилттай өндөрлөж, СКАЙтел компаний фэйсбүүк цахим хуудсаар 06-р сарын 13-нд шууд явагдан ялагчдаа тодрууллаа.

Гар утас, гадаадад аялах эрхийн шагналтай 1-р шатны ялагчдаар Улаанбаатар хот болон орон нутгийн нийт 10 ялагч тодорсон бөгөөд Улаанбаатар хот болон Төв аймгаас тодорсон ялагчид СКАЙтел компаний төв байранд хүрэлцэн ирж шагналаа гардан авсан юм. Харин Дорнод, Хөвсгөл, Баянхонгор аймгаас тодорсон ялагчдад шагналыг нь тухайн аймгийн салбаруудад илгээлээ.

Супер шагнал болох Гадаадад аялах эрхийн ялагч маань Төв аймгийн СКАЙдилер байсан бөгөөд анх 4-р сард СКАЙдилерээр бүртгүүлэн 2 сарын турш борлуулалтаа идэвхтэй хийж, шагналын эзэн болсондоо сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа.

Болзолт уралдаан 11-р сарыг дуустал дахин 2 шат явагдах ба 12-р сард СУПЕР шагнал болох TOYOTA PRIUS автомашины эзнийг тодруулах болно. Эрхэм СКАЙдилерүүд та бүхэнд уралдаандаа идэвхтэй оролцож СУПЕР шагналын эзэн болоорой.