СКАЙДИЛЕРҮҮД ЗЭЭЛЭЭР БОРЛУУЛАЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2018-06-07 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

СКАЙтел компани СКАЙдилерүүддээ зориулан зээлээр борлуулалт хийх боломжтой цоо шинэ үйлчилгээг зах зээлд анхлан нэвтрүүллээ.

Энэхүү үйлчилгээг ашигласнаар гар утас, фэйсбүүк мессенжерээрээ нэгж, дата худалдаж, ярианы төлбөр төлөн нэмэлт орлогоо бүрдүүлж буй СКАЙдилер та ямар ч нэмэлт хураамж, хүү төлөхгүйгээр борлуулалтаа тасалдалгүй үргэлжлүүлэн ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та СКАЙтелийн дугаараас 1516 руу төлбөргүйгээр, харин бусад операторын дугаараас 90001516 руу холбогдон гэрээт борлуулагчийн лавлахтай холбогдоорой.