SHAKE & WIN: ЦЭНЭГЛЭЭД, СЭГСЭРЭЭД Л БЭЛГЭЭ АВСААР

2018-06-06 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

              Эргүүлэх бүрт эзэндээ ээлтэй, хэрэглэгчээ урамшуулан талархал хүлээсэн Shake & Win урамшууллын шагналын эзэд бэлэгээ хүлээн авлаа.

           Ердөө 5000₮,10000₮,15000₮ цэнэглэгч картаар дугаараа цэнэглээд л зуны халуун өдрүүдэд хэдхэн хоногийн дараа эхлэх 2018 оны Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний сэтгэл хөдлөм мөч бүрийг АПУ асарт фенүүдтэйгээ тухлан үйлчлүүлэх 100000₮ эрхийн бичиг, мөн өөрийн дэмждэг фанат улсынхаа багийн хөлбөмбөгийн өмсгөлийг хожсон нь цаг үетэйгээ нийлсэн супер шагнал байсныг хэрэглэгчид маань талархан хүлээж авч байлаа.

          Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та яг энэ мөчөөс эхлэн цэнэглэлт бүрээсээ оноо цуглуулан Shake & Win эрх авч тоглоод Huawei P20 Light гар утас, Samsung 43” Smart зурагт + СКАЙмедиа үйлчилгээний эрхийн хамт болон 2018 оны Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний Telstar бөмбөг, жерси зэрэг бусад супер шагналын эзэн болоорой. Урамшууллын талаар https://www.skytel.mn/content/2508/view -с дэлгэрэнгүй үзнэ үү.