СКАЙМЕДИА-Д ШИНЭЭР ГАДААД СУВГУУД НЭМЭГДСЭНЭЭР СУВГИЙН ДАРААЛАЛ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2018-06-05 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

СКАЙМЕДИА IPTV үзэгчдийнхээ эрэлт хэрэгцээ, сонирхолд нийцсэн телевизийн шилдэг сувгуудыг тогтмол нэмэгдүүлдэг ба таны үзэхийг хүсэж байсан гадаад сувгийн тоо нэмэгдсэнтэй холбоотой телевизийн сувгуудын байршлыг өөрчлөн шинэчиллээ.

Эрхэм үзэгчдийнхээ хамгийн ихээр сонирхон үздэг: кино үйлдвэрлэлийн мангас, кино сонирхогчдийн хамгийн их үзэх дуртай HBO киноны суваг, байгалийн гайхамшигт газар зүй, байгаль цаг уурын талаархи олон сонирхолтой нэвтрүүлэг, баримтат кино аяллын талаархи тэмдэглэлүүдийн хүргэдэг National geographic суваг,  хэний ч гар хүрээгүй онгон дагшин байгаль ба зэрлэг догшин араатнуудын амьдралыг илүү ойроос илүү тодоор харуулдаг National geographic Wild- National Geographic Wild HD суваг, ертөнцийн хязгаарт байрлах зүрх савламаар агуу гайхамшигт хүргэх сэтгэл хөдөлгөм аялалд үзэгчийг аялуулах ВВС Earth- BBC Earth суваг болон TRU Tv, Waku waku, BBC Lifestyle, Boomerang, Abu Dabhi- Абу Даби, Cbeebies, O! сувгууд зэрэг олон сонирхолтой сувгууд СКАЙмедиа IPTV -д орсоор үзэгчдийн таашаалыг хүртсээр байгааг дуулгахад таатай байна.

Та сувгийн шинэчлэлийг үзэхийг хүсвэл https://www.skytel.mn/p/channel-list

дэлгэрэнгүй танилцаарай.

Дахин сануулахад “Скаймедиа” үйлчилгээний бүх хэрэглэгчид IPTV –ийн үндсэн цэс болох “Миний суваг” үйлчилгээг ашиглан зөвхөн таны хүсэл сонирхолд нийцсэн өөрөө л үздэг сувгуудаа хайж, цаг алдаж, олон үйлдэл хийхгүйгээр зөвхөн өөрийн  хүссэн сувгуудаас сонголт хийж, сувгийн дарааллаа  сонгон үзэх боломжтой. https://www.skytel.mn/content/2490/view

100% МОНГОЛ-ын хөрөнгө оруулалттай Скаймедиа компанийг сонгон үйлчлүүлдэг хэрэглэгчдэдээ баярлалаа