SHAKE & WIN: ЦЭНЭГЛЭ, СЭГСЭР, ШАГНАЛАА АВ

2018-05-21 Урамшуулал Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Шинэлэг, сонирхолтой шийдлээр нэвтэрч, хэрэглэгчийг урамшуулан талархал хүлээсэн Shake & Win урамшуулал дахин зарлагдаж, сонирхолтой супер шагналуудаар баяжлаа.

Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та яг энэ мөчөөс эхлэн цэнэглэлт бүрээсээ оноо цуглуулан Shake & Win эрх авч тоглоод супер шагналын эзэн болоорой. Таныг Huawei P20 Lite гар утас, Samsung 43” Smart зурагт + СКАЙмедиа үйлчилгээний эрхийн хамт болон 2018 оны Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний Telstar бөмбөг, жерси зэрэг бусад супер шагналууд хүлээж байна.

Shake & Win-д хэрхэн оролцох вэ?

  1. Та дансаа цэнэглэх бүртээ үндсэн эрхээс гадна урамшууллын оноо цуглуулаад Shake & Win тоглох эрх аваарай. Жишээлбэл, та 5000₮-ийн картаар 1 удаа, 3000₮-ийн картаар дахин 1 удаа цэнэглэснээр нийт 7 оноотой болно.
  2. Гар утсандаа SKYtel аппликэйшн татаж суулган, Shake & Win цэс рүү утасны дугаар, нууц үгээр нэвтэрнэ. Эсвэл www.shakewin.mn цахим хуудас руу хандан оролцох боломжтой.
  3. ЯРИА, ДАТА, СУПЕР ШАГНАЛ гэсэн төрлүүдээс сонгон, гар утсаа сэгсрэх эсвэл “Эргүүлэх” товчийг дарж, 3 ижил дүрс тааруулаарай.

Зарлагдсан цагаасаа эхлэн олон супер шагналуудаар хэрэглэгчдээ урамшуулсан, хамгийн зугаатай бас хүртээмжтэй Shake & Win урамшуулалд оролцоод СУПЕР шагналуудын эзэн болоорой.

Урамшууллын оноо шалгах, зарцуулах болон үйлчилгээний дэлгэрэнгүй нөхцөлтэй танилцана уу.

УРАМШУУЛЛЫН ОНОО ЗАРЦУУЛАХ

Та оноогоо дараах байдлаар зарцуулж, яриа, дата, нэгжийн эрх болон супер шагналууд авах боломжтой.

3G сүлжээний хэрэглэгч

  1. SKYtel app болон www.shakewin.mn цахим хуудсаар нэвтрэн, Shake & Win цэс рүү орно.
  2. ЯРИА, ДАТА, СУПЕР ШАГНАЛ гэсэн төрлүүдээс сонгон оноогоороо тоглох эрх авна.

Жишээлбэл та ЯРИАНЫ ЭРХ-ээс Shake & Win тоглоход 3 оноо харин ДАТА ЭРХ, СУПЕР ШАГНАЛ-аас сонгон тоглоход тус бүр 5 оноо зарцуулагдана.

2G сүлжээний хэрэглэгч

Тусгай дугаарт мессеж илгээн ярианы эрх, үйлчилгээний хоногуудаас сонгон ашиглах боломжтой.

Зарцуулах оноо

Ярианы эрх

Үйлчилгээний хоног

10 оноо

30 минут

30 хоног

7 оноо

15 минут

15 хоног

3 оноо

5 минут

5 хоног

 

Та оноогоо ашиглан үйлчилгээний эрх авахыг хүсвэл дараах түлхүүр үгсээс сонгон 777 дугаарт илгээгээрэй.

Үйлдэл

Түлхүүр үг

Илгээх дугаар

Ярианы эрх авах

** min

777

Үйлчилгээний хоног авах

** honog

Оноо шалгах

onoo

Оноогоор авсан эрх шалгах

bonus

 

Санамж:

  • Зөвхөн урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд оноо хуримтлагдана.
  • Урамшууллын ярианы эрх болон нэгжийг 5 хоногийн турш бүх сүлжээнд ашиглах боломжтой.
  • Та оноогоо 2018/07/15-наас өмнө ашиглана уу.