ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН СПОРТЫН НААДАМД СКАЙТЕЛЧУУД АМЖИЛТ ДҮҮРЭН ОРОЛЦЛОО

2018-05-12 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарын ажилтан, ажиллагсдын баярын өдөр”-ийг 2013 оноос эхлэн 5 дугаар сарын сүүлчийн Ням гаригт тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ.

Уг баярын арга хэмжээний нэг төрөл спортын их наадамд СКАЙтел компани нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, ажилтнуудынхаа бие бялдрын хүмүүжлийг дээшлүүлэх, баг хамт олны нэгдмэл байдлыг бэхжүүлэх зорилгоор баг тамирчдаа амжилттай удирдан зохион байгуулж оролцдог билээ.

2018 оны 5 дугаар сарын 5-наас 12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан энэ жилийн  Спортын их наадамд салбарын  20 гаруй байгууллагын 600 гаруй тамирчид спортын 7 төрлөөр, 12 багц медалийн төлөө өөрсдийн оюун ухаан, хүч чадал, хурд, уран мэхийг уралдуулан өрсөлдсөнөөс “Unitel Group” алтан цомын эзэн боллоо.

Скайтел компани нь энэхүү тэмцээнд нийт 82 тамирчдын бүрэлдэхүүнтэй оролцож волейболын төрөлд эмэгтэй тамирчид Алтан медаль, хөл бөмбөгийн төрөлд эрэгтэй тамирчид хүрэл медаль, дартсын төрөлд эмэгтэй тамирчин Болормаа мөнгөн медаль,
шатрын төрөлд эрэгтэй тамирчин Отгонбат алтан медаль, эмэгтэй тамирчин Норсмаа мөнгөн медаль тус тус хүртэж, С.Отгонбямба 2018 оны ХХМТ-ын салбарын шилдэг тоглогчоор шалгарлаа. Хаалтын арга хэмжээний үеэр волейболын мастер С.Отгонбямбад ОУ-ын хэмжээний мастер цол гардуулсан нь гэнэтийн том бэлэг байлаа.

ТЭНГЭРИЙН ХОЛБООЧИН НИЙТ ТАМИРЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ