СКАЙМЕДИА: ХОЛЛИВҮҮД КИНО ДАВАЛГААНД НЭГДЭЭРЭЙ

2018-05-11 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Холливүүдийн Их Таван студийн шилдэг, шинэхэн хит бүтээлүүдийн давалгаа СКАЙмедиа Видео Санд эхэллээ. Сайн кино үзэгчийг кафейн мэт донтуулж, үзэл бодол, сэтгэл мэдрэмжийг ч өөрчлөх хүчтэй. Орчин цагийн дэвшилтэт технологийн ачаар та бид гайхалтай нарийн дүрслэлтэй, дуу, эффект, өнгө будгийн гайхамшиг хоршсон нүд баясгам бүтээлүүдийг кино театрт төдийгүй гэртээ тухлан суугаад ч зурагтнаасаа үзэх боломжтой болсон. Тэгвэл энэ л мэдрэмж, сэтгэлийн таашаалыг танд төрүүлэх шилдэг хит кинонуудыг СКАЙмедиа албан ёсны эрхтэйгээр танд хүргэж байна. Та Холливүүд Кино давалгаа-нд нэгдэн амралт, чөлөөт цагаараа дуу дүрсний өндөр чанар, монгол дуу оруулалттайгаар кино ертөнцөөр ханатлаа аялаарай.

The Shape of Water

Элиса Эспасито бол багадаа голын уснаас аврагдсан өнчин, хэлгүй охин. Тэр Хүйтэн Дайны ид үед Балтимор дахь засгийн газрын нууцын зэрэглэлтэй лабораторт цэвэрлэгч хийдэг байв. Түүний ойр дотны хүмүүс гэвэл ердөө түүний хөрш Жилс, хамт ажилдаг хар арьст эмэгтэй Зелда хоёр. Гэвч нууцын зэрэглэлтэй лабораторит нь Өмнөд Америкийн голоос олдсон ер бусын чадвартай хүн загас баригдаж ирснээр Элисагийн амьдрал орвонгоор өөрчлөгдөнө.

Three Billboards outside Ebbing, Missouri

Миссури мужийн Эбин хотод амьдардаг Милдред Хэйс гэх эмэгтэй арван хэдхэн настай охиноо хүчирхийлэгчийн гарт алдана. Цагдаагийн албаныхны мөрдөх ажил удаашран, гэмт этгээдийн сураг ч гаралгүй 7 сар өнгөрнө. Хотын иргэд, олон нийтийн анхаарлыг татахгүйгээр мөрдөх ажил урагшлахгүйг ойлгосон хөөрхий эх ашиглагдаагүй олон жил болсон зам дагуух 3 хуучин самбарыг түрээслэн сэтгэл шимшрэм хэдхэн үгийг дурайтал бичсэнээр сая л нэг хотын иргэд, цагдаагийнхан идэвхтэй хариу үйлдэл үзүүлж эхэлнэ.

Ferdinand

Каса дель Торогийн тулаанч бухнуудын фермд цэцэг үнэрлэх дуртай онцгой нэгэн тугал төржээ. Гэвч түүнийг сул дорой гэж бусад нь байнга дээрэлхээд байхаар нь тулаанд яваад эргэж ирээгүй аавыгаа олохоор Каса дель Торогоос зугтана. Зугтсан тугал Фердинандын хөгжилтэй адал явдал эндээс эхэлнэ.

Justice League

Суперменийг үхсэн гэх сургаар Степенвульф өөрийн гарагийн Парадемонуудын армийн хамт дэлхийд ноёрхлоо тогтоохоор ирнэ. Түүний эсрэг тэмцэж, дэлхийг аврахаар Супермен, Акуамен, Уондервүмен, Флаш, Грийн Лантерн, Киборг нар нэгдэн Шударга ёс сахиулагчдын холбоог байгуулна.

Jumanji: Welcome to the Jungle

Жуманжигийн адал явдлаас 20 жилийн дараа Брэнтфордын ахлах сургуулийн 4 сурагч Спенсер, Энтони, Бетани, Марта нар хичээл дээр утсаар ярьсан, хүний даалгавар хийж өгсөн, хичээл тасалсан гэх мэт өөр өөрийн шалтгаанаар шийтгүүлж, сургуулийн подвалд цэвэрлэгээ хийн дахивар хогийг ялгах ажилд унана. Тэндээс тэр дөрөв Алексийн орхисон видео тоглоомыг олж дүрүүдээ сонгон 'Эхлэх' товчийг дарсанаар Жуманжигийн цоо шинэ адал явдал үргэлжилнэ.