ШУНХЛАЙ ГРУППЫН СПОРТЫН ИХ НААДАМД СКАЙТЕЛЧУУД АМЖИЛТ ДҮҮРЭН ОРОЛЦЛОО

2018-05-10 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

“НЭГДМЭЛ СЭТГЭЛГЭЭТЭЙ НӨХӨРСӨГ ХАМТ ОЛНЫГ БИЙ БОЛГОХ” уриатай Шунхлай группын 25 жилийн ойд зориулсан спортын III-р их наадамд  Скайтелчууд багаараа ДЭД БАЙР-ыг эзэлж бахдам сайхан амжилтыг үзүүллээ. 

Энэ удаагийн Спортын их наадамд группын 20 гаруй компанийн 640 гаруй тамирчид нийт 8 багт хуваагдаж спортын 9 төрлөөр, 217 багц медалийн төлөө өөрсдийн оюун ухаан, хүч чадал, хурд, уран мэхийг уралдуулан өрсөлдлөө.

СКАЙтел компани нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, ажилтнуудынхаа бие бялдрын хүмүүжлийг дээшлүүлэх, баг хамт олны хамтын ажиллагааг дээшлүүлэх уг арга хэмжээнд баг тамирчдаа амжилттай удирдан зохион байгуулж оролцдог билээ.

Тэмцээнд нэгдсэн дүнгээр “АПУ ХХК”-ийн “Төгс” баг тэргүүлж, хоёрдугаар байрт “Скайтел” компанийн баг, гуравдугаар байрт “Шунхлай” компанийн баг тус тус шалгарлаа.

Энэ их амжилтад түүчээлсэн нийт Тэнгэрийн холбоочин баг, тамирчиддаа халуун баяр хүргэе!