СКАЙТЕЛ ХХК 2017 ОНЫ ТОП – 100 АЖ АХУЙН НЭГЖЭЭР ӨРГӨМЖЛӨГДЛӨӨ

2018-04-27 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Монгол улсын засгийн газар болон Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран Монгол Улсын “ТОП-100” аж ахуйн нэгжийг шалгаруулах арга хэмжээ өнөөдөр амжилттай явагдаж, СКАЙтел компани  энэ жил шилдэг аж ахуйн нэгжээр тодрон цом, батламжийг хүндэтгэлтэйгээр гардан авлаа.

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар дахь Үндэсний 100% хөрөнгө оруулалттай үндэсний компаний хувьд СКАЙтел компани 2004 оноос хойш тус шалгаруулалтад амжилттай оролцсоор ирсэн. Улс орны нийгэм эдийн засаг, бизнесийн хөгжил, тэр дундаа харилцаа холбооны салбарт ямагт шинэчлэлд манлайлан ажилладаг нь энэхүү шагналыг хүртэх үндэслэл боллоо.

Шилдэг ААН-үүдийг шалгаруулахдаа Сангийн яам, Гааль, Татварын Ерөнхий газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг ажиллаж, албан ёсны мэдээ тайланд үндэслэн жагсаасан байна.

СКАЙтел компани МУ-ын татварын хууль, тогтоомжийг шударгаар сахиж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан, нийгмийн хариуцлагаа нэр төртэйгээр биелүүлэн, 2015 оны “Шилдэг татвар төлөгч” аж ахуйн нэгжээр шалгарч байсан бөгөөд эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй үед ч үйл ажиллагаагаа амжилттай явуулж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж байна.