СКАЙМЕДИА-Д ШИНЭЭР НЭМЭГДСЭН БОЛОН НЭМЭГДЭХ ГАДААД СУВГУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2018-04-10 Онцлох Үйлчилгээ Мэдээ мэдээлэл

СКАЙМЕДИА IPTV үзэгчдийнхээ эрэлт хэрэгцээ, сонирхолд нийцсэн телевизийн шилдэг сувгуудыг тогтмол нэмэгдүүлдэг бөгөөд манай хэрэглэгчид албан ёсны зөвшөөрөлтэй сувгуудыг дуу дүрсний өндөр нягтралаар хүлээн авч үздэг билээ. Энэ удаад ОЛОН УЛСЫН сувгуудыг багцлан IPTV-дээ шинээр нэмлээ. 

Дэлхийн байгаль, ан амьтан, газарзүйн талаарх танин мэдэхүйн:

  • Байгалийн өвөрмөц зүй тогтол, ан амьтдын хөгжлийн онцлог, ховор ургамал ан амьтан, болон гайхамшигт газар зүй, байгаль цаг уурын талаарх олон сонирхолтой нэвтрүүлэг, баримтат кино аяллын талаарх тэмдэглэлүүдийн хүргэдэг National geographic суваг
  • Хэний ч гар хүрээгүй онгон дагшин байгаль ба зэрлэг догшин араатнуудын амьдралыг илүү ойроос илүү тодоор харуулдаг National geographic Wild- National Geographic Wild HD суваг
  • Таны өмнө нь хэзээч харж байгаагүй байгалийн өвөрмөц төрхийг дэлгэж, томруулдаг шилээр л харж болох бяцхан орон зайд байрлах хамгийн жижигхэн амьтдаас ертөнцийн хязгаарт байрлах зүрх савламаар агуу гайхамшигт хүргэх сэтгэл хөдөлгөм аялалд үзэгчийг аялуулах ВВС Earth- BBC Earth суваг

Оросын шилдэг сувгууд болох:

  • Оросын хүүхдийн нэвтрүүлгийн алдарт O! Tv суваг
  • Дотоодын болон холливүдын томоохон студиүдтэй хамтарч ажиллан тэдгээрийн кино контент, алдартай шоу нэвтрүүлгүүдийг гаргадаг -Оросын энтертайнмент CTC суваг
  • Орос орны тухай болон оросын уран бүтээлчдийн бүтээсэн цэнгээнт болон гэмт хэргийн нэвтрүүлгээс бүрддэг энтертайнмент ПЕРЕЦ суваг
  • Новости, Информационная программа 112, Званый ужин, Военная тайна, Добров в эфире, Граница времени, Москва. День и ночь зэрэг үнлэсний томоохон нэмврүүлгүүд бэлтгэн хүргэдэг Рен ТВ

Мөн гэмт хэргийн бодит түүхээс сэдэвлэсэн драм, шүүхийн шоу, цагдаа хүчний зэрэг шоунууд гардаг TRU Tv, Британийн сүүлийн үеийн шилдэг хит кино цувралууд, гэгээлэг хөгжөөнт, танин мэдэхүйн шоу хөтөлбөр, алдартнуудын Talk show зэрэг сонин содон нэвтрүүлгүүдийг үзэгчдэд хүргэдэг энтертайнмент ITV суваг, шилмэл цувралууд, баримтат кино болон хөгжим, спорт, цэнгээнт шоу нэвтрүүлгүүдийг жилийн 365 хоног, 24 цагийн турш өндөр чанартайгаар хүргэлэг Японы Waku waku суваг, Баримтат кино, түүхийн талаар гаргадаг энтертайнмент RT documentary, хоол хүнс, интерьер дизайн, хувцас загвар, эрүүл мэнд, гэр бүл болон хувь хүний хөгжлийг цогцоор нь багтаасан төрөлжсөн BBC Lifestyle- суваг , 3-7 наснынханд зориулсан сонирхолтой, хєгжилтэй, танин мэдэхvйн Boomerang- суваг, Канадын Abu Dabhi- Абу Даби сувгууд зэрэг олон сонирхолтой сувгууд СКАЙмедиа IPTV -д орлоо.

СКАЙМЕДИА цаашид ч үзэгчдийнхээ эрэлт хэрэгцээ, сонирхлыг харгалзан сувгийн тоогоор тогтмол нэмэгдүүлэх болно.  СКАЙМЕДИА үйлчилгээний багцуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах болон захиалга өгөхийг хүсвэл: http://www.skymedia.mn болон 7676 9000дугаарт холбогдоно уу.