GAME OF THRONES WITH LIVE ORCHESTRA SKYMEDIA ПЭЙЖ ХУУДСАНД ТАВИГДЛАА

2018-03-29 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Монголд анх удаа Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа 3 сарын 19-нд СКАЙмедиа корпораци Шилдэг кино суваг HBO-гийн “Game of Thrones” буюу “Хаадын тоглоом” цувралын 6-р бүлгийн төгсгөлийн ангийг симфони найрал хөгжмийн амьд тоглолт, ам барилтат Монгол дуу оруулалттайгаар хүргэсэн билээ. Тэгвэл энэхүү үзвэрийг үзэж амжаагүй кино сонирхогч, хэрэглэгчдэдээ зориулан дуу дүрсний өндөр чанартай уран сайхны нэвтрүүлэг хэлбэрээр үзэх боломжийг СКАЙмедиа олгож байна.  Та SKYmedia албан ёсны пэйж хуудсаар зочлон “ХААДЫН ТОГЛООМ амьд хөгжмийн хамт” үзвэрийг таалан үзээрэй.