ДАРАА ТӨЛБӨРТ ХЭРЭГЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН SHAKE&WIN УРАМШУУЛАЛ ЭХЭЛЛЭЭ

2018-03-09 Урамшуулал Мэдээ мэдээлэл

Та СКАЙтелийн дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч бол үйлчилгээний төлбөрийнхөө 5,000₮ тутамд 1 эрх цуглуулж, гар утсаа сэгсрээд л хүссэн шагналынхаа эзэн болох боломжтой. Жишээлбэл, та үйлчилгээний төлбөртөө 20,000₮ төлсөн бол 4 эрх цуглуулж, 4 удаа Shake хийх эрхтэй болно.

Мөн та шинээр дараа төлбөрт МОНГОЛдоо үйлчилгээний хэрэглэгч болсноор 1-3 эрх бэлгэнд авах ба энэ эрхээрээ урамшуулалд хамрагдана. Урамшуулал 3-р сарын 31 дуустал үргэлжилнэ.

Shake & Win шагналууд:

Huawei Mate10 Lite ухаалаг утас, iPad, iWatch ухаалаг цаг, Samsung S9 утас, E-MART худалдааны төвөөр үйлчлүүлэх эрхийн бичиг, Шунхлай ШТС-аас шатахуун авах эрхийн бичиг, 9090-хххх эхлэл бүхий азын дугаар, дата эрх, төлбөрийн хөнгөлөлтийн эрх зэрэг супер шагналууд таныг хүлээж байна.

Shake & Win-д хэрхэн оролцох вэ?

Гар утсандаа суулгасан SKYtel аппликэйшнийн Shake&Win цэс рүү орно. Эсвэл www.shakewin.mn цахим хуудсанд нэвтрэн, утасны дугаар, кодоо оруулна. Гар утсаа сэгсрээд эсвэл “Эргүүлэх” товчийг даран 3 ижил дүрс тааруулж супер шагналуудын эзэн болоорой. 777 дугаарт Kod гэж бичиж илгээн, тоглох эрхээ шалгана.   

SKYtel аппликэйшн утсандаа суулгах бол дараах холбоосоор хандана уу.

Андройд: http://bit.do/dnqaE

iOS: http://bit.do/dHyvQ