SMART HOME-д бүртгүүлээд 3 сар HBO БАГЦ үнэгүй үзэх урамшуулал эхэллээ

2018-03-02 Урамшуулал Мэдээ мэдээлэл

Та ердөө дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болоод л СКАЙтел, СКАЙмедиа хослон ашигладаг Smart Home үйлчилгээнд бүртгүүлж 3 сарын турш СКАЙмедиа Видео сангийн “HBO олон ангит кино” багцыг үнэгүй үзэх боломжтой.

Энэ удаагийн сонирхолтой урамшуулалд:

•             СКАЙтелийн дараа төлбөрт админ дугаар Smart home-доо 2 гишүүн нэмэхэд,

•             Одоогийн урьдчилсан төлбөрт админ дугаараа дараа төлбөрт рүү шилжүүлэхэд,

•             Өөр операторын хэрэглэгч СКАЙтелийн дараа төлбөрт шинэ дугаар авсан бол 3 сарын турш HBO шилдэг кино контентыг хүргэдэг HBO багцыг төлбөргүй үзэх эрхийг бэлэглэж байна.

Гэр бүлийн гишүүн бүр 1GB дата, хоорондоо хязгааргүй ярьж, мессеж бичих эрхтэй, мөн 200 гаруй шилдэг кино сан бүхий кино Галерей үйлчилгээг гэр бүлээрээ хязгааргүй үзэх боломжтойгоороо онцлог СКАЙтел, СКАЙмедиа хослон ашигладаг хэрэглэгчдэд зориулсан Smart Home багц ийнхүү шинэхэн бэлэгтэй боллоо.

Одоогоор “HBO олон ангит кино” багцад ‘Game of Thrones’ буюу бүх цаг үеийн шилдэг хит “Хаадын тоглоом” цуврал кино дуу, дүрсний өндөр чанар, монгол дуу оруулалттайгаар орсон байгаа билээ.

Урамшууллын хугацаа: 2018 оны 3 сарын 1-ээс 3 сарын 31 дуустал үргэлжилнэ.