Shake & Win: Цэнэглэ, Сэгсэр... Хосоор нь ав

2018-02-19 Урамшуулал Онцлох Үйлчилгээ

 Хамгийн олон хэрэглэгчийг урамшуулж, супер шагналын эздийг аппликэйшнээр сонирхолтой байдлаар тодруулдаг Монголдоо анхдагч Shake & Win урамшуулал хэрэглэгчдийн хүсэлтээр дахин зарлагдлаа. Shake & Win  урамшуулалд урьдын адил СКАЙтелийн бүх хэрэглэгч оролцох боломжтой тул та яг одоо эрхээ авч оролцоод 2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэх хос тасалбар мөн iPhone X+iPad,  Smart TV+SKYmedia үйлчилгээг хосоор нь авах зэрэг бусад супер шагналын эзэн болоорой.

Shake & Win-д яаж оролцох вэ?

1-р алхам. Shake & Win эрхээ цуглуулах

Дараа төлбөрт хэрэглэгч:

·        Та төлбөр төлөлтийн 5’000₮ тутамдаа 1 удаа Shake & Win-д оролцох эрх цуглуулж, оролцох кодоо мессежээр хүлээн аваарай. Жишээлбэл, та үйлчилгээний төлбөртөө 15000₮ төлсөн бол өөрт ирсэн кодоор 3 удаа Shake & Win эрхтэй болох юм.

Урамшуулал 2018/03/31-ныг дуустал үргэлжилнэ.

Урьдчилсан төлбөрт хэрэглэгч:

·        2000₮ ба түүнээс дээш дүнгээр цэнэглэх бүрт 1 код таны дугаарт мессежээр ирэх ба цэнэглэсэн дүнгээс хамаарч тухайн кодоор та 1-8 удаа Shake & Win-д оролцох боломжтой.

Урамшуулал 2018/03/08-ныг дуустал үргэлжилнэ.

·        Бүх шинэ хэрэглэгчдэд урамшуулалтай

Азын болон Алтан дугаар авсан хэрэглэгчдэд Shake & Win-д оролцох 3 эрх, Энгийн дугаар авсан хэрэглэгчдэд  1 эрхийг тус тус бэлэглэнэ.

2-р алхам. Кодоо ашиглан Shake & Win хийх

·        Та өөрт цугларсан код болон эрхээ 777 дугаарт Kod гэж бичиж илгээн шалгах боломжтой.

·        Гар утсандаа суулгасан SKYtel аппликэйшний Shake & Win цэс рүү ороод эсвэл www.shakewin.mn цахим хуудсанд нэвтрэн утасны дугаар, кодоо оруулна.

·        Гар утсаа сэгсрээд эсвэл “Эргүүлэх” товчийг даран 3 ижил дүрс тааруулаад супер шагналуудын эзэн болоорой.

SKYtel аппликэйшн утсандаа суулгах бол дараах холбоосоор хандана уу.

Андройд: http://bit.do/dnqaE

iOS: http://bit.do/dHyvQ

Санамж:   

 -         Дараа төлбөрт хэрэглэгч төлбөр төлснөөс хойш, урьдчилсан төлбөрт хэрэглэгч цэнэглэснээс хойш 3 хоногт кодоо ашиглан Shake & Win-д оролцоно уу.

-         Яриа, дата, фэйсбүүк, нэгжийн эрхүүд шууд идэвхжих ба ашиглах хүчинтэй хугацаа нь 1-30 хоног байна.

-         “Төлбөрийн хөнгөлөлт” шагнал таарсан тохиолдолд хэрэглээний төлбөрөөс шууд хасагдах ба төлбөрийн үлдэгдэлгүй бол илүү төлөлт болж тооцогдоно.

-         Хөлбөмбөгийн ДАШТ-ий хос тасалбар, гар утас, таблет зэрэг бусад супер шагналуудыг 99% хөнгөлөлттэй үнээр цахим үнэмлэхийн хамт СКАЙтелийн төв салбарт ирж авна.