СКАЙМЕДИАД ДЭЛХИЙН ШИЛДЭГ ЭНТЕРТАЙНМЕНТ, МЭДЭЭНИЙ СУВГУУД ШИНЭЭР НЭМЭГДЛЭЭ

2018-02-13 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

СКАЙмедиа IPTV үйлчилгээнд дэлхий даяар олон сая үзэгчтэй  энтертайнмент суваг Waku Waku Japan, ITV Choice болон мэдээ мэдээллийн Channel NewsAsia сувгууд нэмэгдэж, таны үзэх шилдэг контентууд улам баяжсаныг дуулгая.

Waku Waku Japan - Японы шилмэл цувралууд, баримтат кино болон хөгжим, спорт, цэнгээнт шоу нэвтрүүлгүүдийг жилийн 365 хоног, 24 цагийн турш өндөр чанартайгаар танд хүргэнэ. Тус сувгийг залуусын дуртай One Piece цувралыг нэвтрүүлдгээр нь үзэгчид сайн мэдэх билээ.

iTV Choice – Британий сүүлийн үеийн шилдэг хит кино цувралууд, гэгээлэг хөгжөөнт, танин мэдэхүйн шоу хөтөлбөр, алдартнуудын Talk show зэрэг сонин содон нэвтрүүлгүүдийг үзэгчдэд хүргэдэг энтертайнмент суваг. Жинхэнэ британи маягийн шоу ертөнц, дэлгэцийн бүтээлийг таашаагчдад санал болгож байна.

Channel NewsAsia - Дэлхий дахинд болж буй хамгийн онцлох, эрэлттэй, шинэ соргог мэдээ мэдээллийг англи хэлээр цаг алдалгүй шуурхай хүргэх Сингапурт төвтэй Азидаа тэргүүлэх мэдээний суваг.

 

Эдгээр сувгуудыг Үндсэн, Онцгой, Төгс багцын хэрэглэгчид нэмэлт төлбөргүйгээр шууд үзэх боломжтой. Харин Энгийн багцын хэрэглэгчид Waku Waku Japan болон Channel NewsAsia сувгийг нэмэлт төлбөргүй үзэж, iTV Choice сувгийг Гэр бүлийн сувгийн багц идэвхжүүлснээр хүлээн авах боломжтой.