“ЦАГААН САР” ЦЭС ВИДЕО САНД НЭМЭГДЛЭЭ

2018-02-13 Урамшуулал Мэдээ мэдээлэл

Сар шинийн баяраар ахан дүүс, ижий аавтайгаа золголтоо хийхийн хажуугаар, өөртөө зав гарган халуун бүлээрээ гэртээ туслан суугаад сонирхолтой, шинэ кино үзэж амрах юутай сайхан. Та СКАЙмедиа Видео сангаа нээгээд үзвэл зөвхөн танд зориулсан “Цагаан сар” цэс сүүлийн үеийн шилдэг кинонуудаас гадна хуучны сайхан кинонуудаар дүүрэн угтах болно. “Цагаан сар” цэсний кинонуудаас товч танилцуулъя.

МУСК “ТҮЦ-ний Охид”

Тийм ээ, бидний монголчуудын л амьдрал. Үр хүүхдийнхээ төлөө чадах бүхнээ хийж буй монгол эх хүний шантаршгүй тэмцэл. Нэг л өдөр, тэдний амьдралыг залгуулагч ганц гал болсон ТҮЦ-ийг нь ачаад явчих болно...

МУСК “Амьдралоги”

“Амьдралоги” романтик, инээдмийн киноноос та амьдралынхаа 2- р үеийн хямралд орсон хос, амжилттай яваа ч ханиа олоогүй бүсгүй, алдаж онож яваа оюутан охин гээд бусад дүрүүдийн аз жаргалын төлөөх тэмцэл, гуниг, хайр дурлал, хардалт, амжилт, бүтэлгүйтлийг бүхий л киноны турш уйдах завгүй үзэх болно.

МУСК “Миний нууц”

Хандмаа ганцаардаж, гуниж гундах амьдралтай хүн биш л дээ. Ханийнхаа ачаар хангалуун, элэг бүтэн амьдардаг. Алтангинж хэмээх залуухан эр түүний амьдралд гарч ирснээр сайхан гэр бүл сүйрлийн ирмэгт тулна. Гэхдээ энэ бүхэнтэй тэмцэх ёстой юу, харин тэвчих ёстой ву? Нууц нь юу юм бэ?

МУСК “Хоёр амь”

Осолд орон, үхэлтэй сөрөх хүүгээ нэг л өдөр босоод ирнэ дээ хэмээх эцэг хүний найдвар үл тасрах бөгөөд, итгэл найдвараа тээн тэмцсээр... Аав хүнийг юу ч дийлэхгүй.

 

Төрөл

“Цагаан сар” цэсний кинонууд

Үнэ /₮/

Гэр бүлийн, Инээдмийн

Амьдралоги

       5,500

Түцний охид

       5,000

Миний нууц

       6,000

Сайн аав

       5,000

Приусны Босс

       6,000

Хоёр амь

       5,000

Төгс бүсгүйн зууч

       4,000

Хуримын даашинзтай бүсгүй

       6,000

Андуурал

 

Монгол кино

Тунгалаг тамир 1

       2,000

Гарьд магнай

       2,000

Тунгалаг тамир 2

       2,000

Тунгалаг тамир 3

       2,000

Гарын таван хуруу

       2,000

Морьтой ч болоосой

       2,000

Тод магнай

       2,000