БҮХ КИНО 1000₮

2018-02-13 Урамшуулал Мэдээ мэдээлэл

СКАЙмедиа компани Ай Пи телевиз, гуравласан үйлчилгээний хэрэглэгчдэдээ сар бүр шилдэг кинонуудын хямдрал цэсийг зориулдаг уламжлалтай. Энэ 2-р сарын хямдралд “Нэг өдрийн дайсан”, “Бурхан өршөөг”, “Тусгай ажиллагаа”, “Cinderella man, “Bruce Almighty”, “Freaky Friday” зэрэг онц сонирхолтой адал явдалт, гэр бүлийн, мөн инээдмийн кинонууд багтсаныг дуулгахад таатай байна. Та бүхэн кинонуудаа дуу, дүрс, орчуулгын өндөр чанартайгаар Видео сангийн “Хямдрал” цэснээс сонгон үзээрэй. Зарим киноны товч агуулгыг өгүүлье.

МУСК “Нэг өдрийн дайсан”

Хэнмэдэх сүүлийн 15 жил 23 ажлаас халагджээ. Сүүлийн удаа ажлаасаа халагдсанаа эхнэрээсээ тас нууж, нууцаар машин түрээслэж халтуур хийдэг болов. Нэгэн өдөр түүний таксинд үл таних, баян айлын эрх дураараа хүү Ананд суусан нь тэдний хувьд чухал уулзалт болж үйл явдал сонирхолтойгоор үргэлжилнэ.

МУСК “Бурхан өршөөг”

A.П.Чеховын "Түшмэлийн үхэл" зохиолоос сэдэвлэсэн, эмгэнэлт-инээдмийн, улс төрийн сэдэвт кино. Найруулагч З.Батболд: Хүн юм мэдэхгүй тусмаа аймхай, харанхуй, бүдүүлэг, сэжигч, нийтэч биш хаагдмал, өөрөө өөртөө хязгаар тавьдаг. Энэ нь үзэл бодлын хязгаарлагдмал ертөнц гэдэг зүйлийг өөртөө бий болгодог. Хүн арчаагүй амьдрал, заяа муутай хувь тавилангаасаа хагацахыг хүсвэл хамгийн түрүүнд хязгаарлагдмал байдлаасаа салах ёстойг “Нирвана” хамтлагийн дуучин Курт Кобайн хэлсэн байдаг. Киноны маань санаа энэ үгтэй холбогдоно. 

МУСК “Тусгай ажиллагаа”

Архины үйлдвэрийн манаач шөнийн ээлжинд хонохдоо ажлын байраа түр орхиж бэлэн гоймон, нэг годгор хиам, нэг өндөг авахаар дэлгүүр ухасхийгээд ирэхдээ дэлгүүрт нэвтэрчихсэн залуусыг камераар гэнэт хараад эзнийх нь эхнэр архины үйлдвэрийг барьцаалж байна гэж андуу ойлгодог. Эндээс л архины үйлдвэрийг, үйлдвэрийн эзний эхнэрийн хамт барьцаалсан танхай залуусыг буулгаж авах цагдаагийнхны тусгай ажиллагаа эхэлнэ. 

“Үнсгэлжин эр” /Cinderella man/

Гараа хугалснаас хойш рингэн дээр гараагүй боксчин эр Жэймс Браддок Их хямралын үеэр гэр бүлээ тэтгэн тэжээхийн төлөө өдөр тутам олдсон ажлаа л хийдэг байлаа. Мэдээж түүний олж буй мөнгө хоол хүнсэндээ дөнгөн данган хүрэлцэх аж.  Нэгэн өдөр түүний хуучин менежер Жо Гоулд өндөр бооцоо бүхий тулаанд тулалдахыг ятгаснаар үйл явдал өрнөнө.

Freaky Friday

Хятад эмэгтэйн өгсөн жигнэмэг ээж, охин хоёрын ойлголцлын аян дайны анхны цэгийг хатгасныг тэд мэдсэнгүй. Нэг л өглөө сэрэхэд ээжийн биед охин, охины биед ээж орчихов. Солигдсон биетэйгээ нэг нэгнийхээ орон зайд амьдрах тэдэнд хэр хүндрэлтэй байх бол, тэд эргэн солигдох бол уу? Хөгжилтэй, эгзэгтэй адал явлууд ар араасаа хөвөрсөөр...

 

Хямдрал цэсний кинонууд

Үнэ

Нэг өдрийн дайсан

1000₮

Бурхан өршөөг

1000₮

Тусгай ажиллагаа

1000₮

Pearl Harbor

1000₮

G-Force

1000₮

The Chronicles of Narnia: Prince Caspian

1000₮

Cinderella man

1000₮

National treasure

1000₮

The Princes Diaries

1000₮

Bruce Almighty

1000₮

Ratatouille

1000₮

The Lion king

1000₮

Freaky Friday

1000₮

Atlantis The Lost Empire

1000₮