04 03/2024
Өнөөдөр Монгол улсад 1,5 сая хэрэглэгч фэйсбүүк ашиглаж байгаа статистик мэдээлэл байдаг. Энэхүү трэндээ дагаад фэйсбүүкийг дагасан олон бизнес бий болжээ. Лайк шэйр хийж, азанд найдахгүйгээр бодитоор орлогоо нэмэгдүүлэх-фэйсбүүк чатаар хийх Монголын хамгийн анхны бизнесийг танд танилцуулж байна.
СКАЙтел компанийн санал болгож буй СКАЙдилер 2,0 борлуулагч болсноор СКАЙтелийн нийт хэрэглэгчийн том зах зээлд борлуулалт хийж, урьдчилсан төлбөрт үйлчилгээний нэгж борлуулах, дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдийн төлбөрийг төлж орлогоо шууд нэмэх боломжийг олгох бөгөөд хэзээ ч хаана ч, хэдийд ч үйлчилгээ үзүүлдгээрээ давуу талтай. Та СКАЙтелийн хэрэглэгч биш байсан ч фэйсбүүкээрээ дамжуулан СКАЙтелийн дурын хэрэглэгчид үзүүлэх боломжтойг дашрамд дуулгая. За за, наймаа хийж байгаа, дэлгүүртэй хүмүүст л хамаатай гэж хойш суух хэрэггүй шүү. Таны эргэн тойронд байгаа СКАЙтелийн хэрэглэгчдийг тооцож үзээд л охиныхоо утсыг нэгжээр цэнэглэж, хүүгийнхээ үйлчилгээний хугацааг сунгаж, эхнэрийнхээ дараа төлбөрт дугаарын төлбөрийг төлөхдөө салбар луу, дэлгүүр лүү явах шаардлагагүйгээр Facebook Chat-аараа цэнэглэж, дээрээс нь орлогоо нэмээрэй.
Ёстой л нэг нүдээ олсон, хэрэглэгчдээ ойртсон үйлчилгээ гэдэг чинь СКАЙдилер 2.0
04 03/2024
01 02/2024
16 01/2024