СКАЙМЕДИА IPTV-ИЙН ТӨЛБӨРИЙГ QR КОД УНШУУЛАН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2018-01-17 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Төлбөр тооцооны ажиллагаа багатай, нэн шинэ, хялбар аргыг СКАЙмедиа Ай Пи телевизийн хэрэглэгчид ашиглах таатай нөхцөл бүрдлээ.

Та Хаан банк, Хас банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Most Money, мөн Чингис хаан банк, Улаанбаатар хотын банкны аппликэйшнийг гар утсандаа суулган ашигладаг бол эдгээр банкны аппликэйшн дээрх QPAY цонхыг нээн, зурагтынхаа ЦАХИМ САЛБАРТ ирсэн QR (Кю Ар) кодыг уншуулж сар тутмын төлбөрөө данснаасаа төлөх боломжтой юм.

QR кодын тухай:

Сар тутам ирэх QR код нь таны тухайн сарын хэрэглээний мөнгөн дүнг илэрхийлэх, дахин давтагдашгүй код юм.

Меню -> Таны туслах -> Цахим салбарт QR код ирэх ба төлбөр төлөгдсөн даруйд дэлгэцнээс арилна.

QPAY үйлчилгээгээр IPTV-ийн төлбөр төлөх яагаад тийм хялбар гэж?

  • Төлбөр төлөх дансны дугаар тогтоох, бичих шаардлагагүй.
  • QR кодыг уншуулмагц төлбөр хүлээн авагч СКАЙмедиа компанийн нэр, данс, таны төлөх дүн автоматаар сонгогдох тул буруу гүйлгээ хийх эрсдэл үүсэхгүй.
  • Цаг хугацаа, орон зайн хязгаарлалтгүйгээр гэртээ байхдаа гар утаснаасаа төлбөрөө төлчихнө.
  • НӨАТ-ын баримт таны ашиглаж буй аппликэйшн дээр хурдан шуурхай ирнэ. Системээс шалтгаалж баримт ирээгүй тохиолдолд аппликэйшнээр нь гүйлгээ хийсэн банкны аль нэг салбарт хандан аваарай.