SHAKE & WIN: 16 ДАХЬ СУПЕР ЯЛАГЧ SAMSUNG FULL HD SMART ЗУРАГТЫН ЭЗЭН БОЛЛОО

2018-01-05 Урамшуулал Мэдээ мэдээлэл

ТЭРБУМ төгрөгийн шагналын сантай Shake & Win урамшууллын Samsung FULL HD Smart зурагт, LG K8 болон Samsung J1 гар утасны ээлжит ялагчид өнөөдөр СКАЙтелийн салбарт хүрэлцэн ирж, шагналаа гардан авлаа.

2017 оны 12-р сарын 1-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд Shake & Win урамшууллаас нийт 16 супер азтан тодорч, Samsung FULL HD Smart зурагт 2, LG K8, Samsung J1 гар утас тус бүр 3 болон 2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ийн хос тасалбар, iPhone X, iPad 2017, Huawei P10+, Microsoft Surface Pro зэрэг гар утас, таблет төхөөрөмж, Nikon D5300 мэргэжлийн зургийн аппаратын шагналууд эздэдээ хүрээд байна.

Shake & Win урамшуулал энэ 7 хоногийг дуустал үргэлжлэх тул та ч гэсэн амжиж 2000₮ ба түүнээс дээш дүнтэй цэнэглэгч картуудаар цэнэглээд iPhone X, iPad 2017, Хөлбөмбөгийн ДАШТ-ийн хос тасалбар зэрэг супер шагналуудын эзэн болоорой.