LG БРЭНДИЙН ГАР УТАСНУУД 12 САРЫН ТУРШ САР БҮР 1GB ДАТАТАЙ БОЛЛОО

2017-12-20 Урамшуулал Мэдээ мэдээлэл

Шинэ он айсуй эдгээр өдрүүдэд СКАЙтел компани гар утасны урамшууллаа зарлалаа. Та LG брэндийн сүүлийн үеийн ухаалаг гар утаснуудаас  худалдан аваад 12 сарын турш сар бүр 1 GB дата буюу бүтэн жилийнхээ интернет хэрэглээг бэлгэнд аваарай.

Fullvision өргөн дэлгэц бүхий LG Q6 677,000₮

Цэвэрхэн үзэмж, хамгийн нимгэн хүрээ бүхий өргөн дэлгэцтэй гар утас хэрэглэгчдийн сонирхлыг илүү татах болсон энэ үед Q6 гар утас бүтээгдсэн нь тун цагаа олсон шийдэл юм. 18:9 харьцаа бүхий 5,5 инчийн FullVision дэлгэцээр видео бичлэг үзэх, гэр бүл, найз нөхдөөрөө зургаа авахуулахад гайхалтай тохиромжтой байх болно.

Давуу тал:

  • Зураг, бичлэг үзэхэд хамгийн тохиромжтой өргөн дэлгэц
  • 100 хэмийн өргөн өнцгөөр авах урд камер
  • Нимгэн хүрээ, тансаг загвар
  • Доргилт, гэмтлээс хамгаалсан бат бөх гадаргуу

                           Гар утасны үзүүлэлттэй танилцах бол энд дарна уу.

Цэнэгээ төгс барих LG X Power 480,000₮

Та бидний ажил, амьдрал цахим сүлжээ чухал үүрэг гүйцэтгэх болсон өнөө үед цэнэгээ удаан барьдаг ухаалаг гар утас нүдний гэм болоод байгаа билээ. Тэгвэл ухаалаг утас үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг LG компани энэ асуудлыг шийдэж,  үзүүлэлт өндөр, гоёмсог загвар, цэнэгээ удаан барих давуу талуудыг нэгтгэсэн LG X POWER утсыг бүтээн, ухаалаг утас хэрэглэгчдэд санал болгож байна.

Давуу тал:

  • Хурдан цэнэглэх горим
  • Цэнэг удаан барих багтаамж ихтэй батарей
  • Технологийн хязгаарыг давсан нимгэн, хөнгөн гоёмсог шийдэл
  • Зураг авах, бичлэг хийх баялаг функцүүд
  • USB OTG шилжүүлэгч ашиглан утсандаа шууд флаш диск залгах боломж

                                         Гар утасны үзүүлэлттэй танилцах бол энд дарна уу.

Хямд үнэ, хэрэглээнд бүрэн нийцсэн LG K8 388,000₮

Орчин үед та бидний өдөр тутмын хэрэглээнд бүрэн нийцэх үзүүлэлт өндөр, ухаалаг утаснууд тийм ч хямд үнээр олдох нь хомс билээ. Харин та өнгө үзэмж сайтай, энгийн хэрэглээнд хангалттай тохирсон боломжийн хямд үнэтэй утас хайж байна уу? Тэгвэл танд LG K8 ухаалаг утсыг санал болгоё.

Давуу тал:

  • Хямд үнэ
  • Өндөр үзүүлэлт
  • Хангалттай цэнэг барилт
  • Зураг авах, бичлэг хийх баялаг функциуд
  • Нэг гараараа хэрэглэхэд эвтэй загвар

                                           Гар утасны үзүүлэлттэй танилцах бол энд дарна уу.