“ХУРИМЫН ДААШИНЗТАЙ БҮСГҮЙ”-ТЭЙ ТАНИЛЦААРАЙ

2017-12-11 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

ВИДЕО САНД ШИНЭ КИНО НЭМЭГДЛЭЭ

“Аз жаргал the bad boy”, “Сайн уу амьдрал минь”, “Гоёлын даашинз”, “Бурхан Өршөөг” зэрэг олны хүртээл болсон шилдэг кинонуудын найруулагч З.Батболдын 2017 оны бүтээл адал явдалт, драм жанрын “Хуримын даашинзтай бүсгүй” кино СКАЙмедиа видео сангийн “ХИТ КИНО” цэсэнд нэмэгдлээ. Тус кино нь Скайтел группийн дэмжлэг, оролцоотой бүтээгдсэнийг онцлоход таатай байна.

Агуулгаас товчлон хүргэе.

Таксины жолооч хийдэг Гүнээ найзуудтайгаа хөгжилдөж яваад санамсаргүй байдлаар хуримын тансаг даашинзтай хэдий ч нүдэндээ нулимстай Цэнгэл хэмээх охинтой танилцана. Баян тансаг амьдралаас өөр зүйл мэдэхгүй шахам түүний байдал Гүнээгийн дургүйг эхэндээ хүргэх боловч, яваандаа тэр хоёр бие биедээ чин сэтгэлээсээ дурлана. Гэнэн тэнэгдүү гэмээр Цэнгэлийн инээмсэглэлийн ард эд хөрөнгө мөнгөний төлөөх тэмцэл, эрх танхи наснаасаа зовлон үзсэн хар бараан амьдрал байгааг Гүнээ ойлгож чадах болов уу? Энэ бүгдийн хариултыг та “Хуримын даашинзтай бүсгүй” киноноос хүлээн авч үзээрэй.

Киноны гол дүрийн жүжигчид:

  • УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр

  • Жүжигчин Б.Батмаа 

Туслах дүрүүдэд:

  • МУГЖ Д.Гүрсэд

  • МУГЖ А.Цэгмэд

  • СТА Г.Амгаланбаатар

  • У.Билэгт-Од, Э.Билэгжаргал, Б.Батмэнд

Кино идэвхжүүлэн үзэх заавар:

  1. Удирдлагын хөх өнгийн товчлуур дээр дарна.

  2. ХИТ КИНО цэс рүү нэвтрээд киногоо сонгоно.

  3. Контент түрээслэн үзэх ПИН кодыг оруулаад,

  4. Баталгаажуулах товч дээр дараарай.