ВИДЕО САНД 10-р САРД НЭМЭГДЭХ ШИНЭ КИНОНУУД

2017-10-06 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Энэ онд бүтээгдсэн, дэлхийн болоод монголын шилдэг, шинэ кинонууд видео сангийн ХИТ цэсэнд нэмэгдлээ. Кинонуудын видео санд орох хуваарь, товч агуулгатай танилцана уу.

ХОЁР АМЬ МУСК - 10 сарын 3

Эцгийн найдвар тасраагүй цагт үрийн амь тасрахгүй. “Орхидос”, “Улаан дөрвөлжин” киноны найруулагч Б.Ганболдын 2017 оны энэхүү бүтээлд осолд орж ухаангүй болсон хүүгээ сэхээхийн төлөө тэмцэх эцгийн шантаршгүй зан, сэтгэл шимшрэм, самсаа шархирам түүхийг өгүүлнэ.

FANTASTIC JOURNEY TO OZ - 10 сарын 3

Шидэт гуталны батерей дуусч цэнэглэгч хэрэгтэй болсон уу? Доротид гайхамшигтай, хачин гэмээр адал явдлууд тохиолдоно. 0+ буюу бүүүүх насныханд зориулсан хүүхэлдэйн, анимэйшн төрлийн шинэ киног хүүхдүүдтэйгээ тухлан сууж үзээрэй.

ТҮЦНИЙ ОХИД МУСК - 10 сарын 6

“Ижий минь ядарсан нэг муу авгай биш, чадалтай, тэмцэгч эмэгтэй”. Найруулагч Дашхүүгийн Галбаярын бүтээл “ТҮЦ-ний охид” кино бол түргэн үйлчилгээний цэгээр амьдралаа залгуулж буй олон зуун монголчуудын аж байдлыг харуулах авч цаанаа өнөөгийн нийгмийг гүн тольдсон бүтээл юм.

ӨВЛИЙН ТУУЖ МУСК - 10 сарын 10

“Гэмгүй царайны цаана тамд гэсгээм дүр нуугдана”. Lanz film-ийн бүтээл “Өвлийн тууж” киноны товч агуулгыг хүүрнэвэл: Энэрэл бол дуудуулах нэрнээсээ тэс өөр үйлчин-цуврал алуурчин. Ерөө охин, нөхөр хоёрыг нь хөнөөсөн хэмээн сэжиглэх Ганзоригийг Энэрэлээр алуулахыг хүсэв...

PIRATES OF THE CARIBBEAN:DEAD MEN TELL NO TALES - 10 сарын 13

Үхсэн хүн үг хэлдэггүй ч тушаал өгдөг бололтой. Посейдоны сэрээ далайн хараалыг арилгах учигтай. Далайн хараалаас аавыгаа аврахад хүүд домогт ахмад Жэк Спарроугийн онцгой авьяас тусална. Аймшигт ахмад Салазар үхлийн гурвалжингаас хорслоо тээсээр оргон гарч, ахмад Спарроугаас хариугаа авахаар дайтна. Домогт ахмад Жэк Спарроуд тэнгэрийн хаяанаас цааш явах газар их бий...

ТӨГС БҮСГҮЙН ЗУУЧ МУСК - 10 сарын 17

Хайр дурлалаа олохын тулд заавал зууч хэрэгтэй гэж үү? Мэлмий энтертайментийн 2017 оны уран бүтээл. Мөнхдалай хэмээх зураач залууд найзууд нь хайрыг нь олж өгөх төлөвлөгөө зохионо. Бүх зүйл санаснаар бүтэх биш. Хөгжилтэй, хөгтэй, бүтэлгүй адал явлууд ар араасаа хөврөх тул таныг хэзээ ч уйдаахгүй.

АНХНЫ ХАРЦ МУСК - 10 сарын 24

Хамгийн нандин дурсамж хүүхдийн зусланд үлддэг. Анхны хайр, анхны харц бүхэн нандин. Хүүхэд байхдаа л анхны дурлалтайгаа учирдаг шүү дээ. Зуслангийн аравхан хоногийн тухай өгүүлэх гэгээхэн энэ бүтээлийг гэр бүлээрээ үзэхэд тохиромжтой юм.