Д.СУМЪЯА, П.ОРХОН НАРЫГ МЯЛААЛАА

2017-09-29 Урамшуулал Мэдээ мэдээлэл

Монголын Үндэсний Олимпийн Хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг болон Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нарын санаачилгын дагуу энэ оны 8-р сараас эхлэн тодруулж буй "Сарын шилдэг тамирчин" шалгаруулалтаар Унгарын Будапешт хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-д түрүүлсэн МУГТ, Олимпийн наадмын мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумъяа болон  Францын Парис хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн ОУХМ Пүрэвдоржийн Орхон нар шалгарч шагнууллаа.

Шилдгээр шалгарсан тамирчдад СКАЙтел группийн зүгээс шинээр зах зээлд нэвтрүүлээд буй СКАЙтел, СКАЙмедиа үйлчилгээний нэгдмэл дөрөвлөсөн үйлчилгээ-SMART HOME багцыг 1 жилийн турш ашиглах эрх, СКАЙмедиа төхөөрөмжийн хамт бэлэглэлээ. Түүнчлэн Huawei компаниас өөрийн брэндийн сүүлийн үеийн, өндөр үзүүлэлт бүхий гар утсаар 2 тамирчинг мялаалаа.

Спортод элэгтэй ард түмэндээ урам хайрлан, магнайг нь үргэлжид тэнийлгэж, ирээдүйд улам их амжилт гаргахыг шилдэг тамирчдадаа хүсэн ерөөе!