БҮГДЭЭРЭЭ ДАТАТАЙ SMART HOME БАГЦЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

2017-09-25 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

СКАЙтел компани гэр бүлийн гишүүн бүрт дата бэлэглэдэг Smart Home багцтай боллоо. СКАЙмедиа үйлчилгээний хэрэглэгчид гэр бүл, найз нөхдийнхөө 5 хүртэл СКАЙтелийн дугаарыг Smart home-доо бүртгүүлэхэд л дараах сонирхолтой, хэрэгцээтэй бэлэгнүүдийг сар бүр хамтдаа авна.

ХЯЗГААРГҮЙ ЯРИА

Таны Smart Home багцад бүртгэгдсэн дугаарууд хоорондоо үнэгүй ярина.

КИНО ГАЛЕРЕЙ-Н 200+ КИНОГ ХҮССЭНЭЭРЭЭ ХЯЗГААРГҮЙ ҮЗ

Гадаад дотоодын шилдэг 200+ кино контент бүхий КИНО ГАЛЕРЕЙ цэснээс дуртай киногоо сонгон дуу, дүрсний өндөр чанартайгаар гэр бүлээрээ тухлан сууж, үнэ төлбөргүй үзээрэй.

 

БҮГДЭЭРЭЭ ГАР УТСАНДАА ДАТАТАЙ

Бүртгэгдсэн дугаарын тооноос хамааран сарын эхний өдөр дугаар тус бүрт 500MB-1GB дата эрх идэвхэжнэ. Олон дугаар бүртгүүлэх тусам илүү их дататай болох боломжтой.

Smart Home багцад бүртгүүлэх

СКАЙмедиа үйлчилгээний хэрэглэгч та СКАЙтелийн дугаараасаа мессеж илгээн гэр бүл, найз нөхдийнхөө дугаарыг Smart Home багцдаа бүртгээрэй.

Эсвэл та дараах урамшуулалт нөхцөлөөр СКАЙтелийн дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгч болж, Smart Home багцад нэгдэх боломжтой.

Орчин цагийн өдөр тутмын амин чухал хэрэглээ датанд суурилсан ухаалаг, хэмнэлттэй шийдэл болох Smart Home багцад гэр бүл, найз нөхдөөрөө бүртгүүлээд сайхан бүхнээ хуваалцаж, хамтдаа илүү их дурсамжийг бүтээгээрэй.

Үйлчилгээний нөхцөлтэй дэлгэрэнгүй танилцах бол энд дарна уу.

Санамж:

  • СКАЙтелийн дугаартай СКАЙмедиа хэрэглэгч Smart Home-д дугаар бүртгэх боломжтой.
  • Smart Home багцад зөвхөн СКАЙтелийн урьдчилсан болон дараа төлбөрт үйлчилгээний дугаар бүртгэнэ.
  • Дата эрхийн ашиглах хугацаа тухайн сардаа хүчинтэй. Дата үлдэгдэл дараа сард шилжихгүй.