ICT EXPO 2017 үзэсгэлэн өнөөдөр эхэллээ

2017-09-15 Урамшуулал Мэдээ мэдээлэл

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарт энэ онд гарсан шилдэг шийдэл, дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулдаг ICT expo 2017 үзэсгэлэн энэ жил 11 дэхь жилдээ Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэн 9-р сарын 15, 16, 17-нд нийт 3 өдөр үргэлжлэн явагдах бөгөөд СКАЙтел компани ерөнхий ивээн тэтгэгчээр оролцохын хамт СКАЙтел, СКАЙмедиа хослон ашигладаг хэрэглэгчдэд зориулсан гэр бүлээрээ дататай Smart Home цоо шинэ багцынхаа нээлтийг хийж байгаа юм.

Энэ жилийн хувьд ICT expo үзэсгэлэн гадаа талбайд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд та бүхнийг манай СКАЙтел пирамид бүүтээр зочлон ирж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцахын хамт олон сонирхолтой хөгжөөнт уралдаанд оролцож, мөн сугалаанд оролцон азтан болохыг урьж байна.

СКАЙтел ICTexpo – 2017 үйл ажиллагааны хөтөлбөртэй танилцана уу.