180 ХОНОГИЙН ФЭЙСБҮҮКТЭЙ SHAKE & SHARE ДУГААРТАЙ БОЛООД ДАТАГ ХЯЗГААРГҮЙ ЦУГЛУУЛААРАЙ

2017-09-08 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Оюутан, сурагчдын хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан СКАЙтел компаниас 14-22 насны залуустаа зориулан хязгааргүй фэйсбүүктэй, дататай онцгой урамшууллаа дэлгэж байна. Shake & Share-д нэгдээд сонирхолтой бэлгээ аваарай, залуус аа.

Шинэ дугаар бүр 180 хоногийн фэйсбүүк эрхтэй

14-22 насныхны дата хэрэглээнд онцгойлон зориулагдсан Shake & Share үйлчилгээний шинэ дугаар бүрт 6 САР буюу 180 ХОНОГийн турш фэйсбүүкээр хязгааргүй аялах эрхийг бэлэглэж байна. Та Shake & Share-д нэгдсэнээр сар бүр 100МВ дата төлбөргүй ашиглах, 3 дугаарт shake хийн өөртөө ч найзууддаа ч дата цуглуулах боломж, төрсөн өдрөөрөө 1,000,000 нэгжийн бэлэг авч, мөн дотны найзтайгаа 1₮-өөр ярих зэрэг үндсэн давуу талуудыг эдлэхийн хамт хэрэглээний онцлогтоо нийцүүлэн хамгийн хямд ярианы тарифтай SKYphone 3.0, хамгийн их дата эрхтэй Өнгөлөг дата болон хамгийн олон үйлчилгээний хоногтой Өнгөлөг хоног үйлчилгээнээс сонгон ашиглах боломжтой юм шүү.

Дансаа цэнэглээд л 6 дугаарт Shake хийж, дата хязгааргүй цуглуулаарай

Shake & Share-н залуус дансаа хүссэн картаараа цэнэглээд 3 дугаарт shake хийх эрхээ 2 дахин үржүүлэн авах урамшууллын хугацаа 1 сараар сунгагдсаныг дуулгахад таатай байна. Та 500₮ - 90,000₮ хүртэлх хүссэн цэнэглэгч картаараа цэнэглэхэд тухайн сард Shake & Share-ийн 6 дугаарт дата шэйрлэх эрхтэй болно гэсэн үг юм.

Хамгийн хялбараар 1,3GB дататай болох боломж

Та дансаа цэнэглээд 6 дугаарт shake хийж, дата шэйрлэх эрхтэй болчихсон уу? Тэгвэл одоо дараах 4 алхмын дагуу хийгээд хамгийн хялбараар 1,3GB дата цуглуулаарай.

Зөвхөн 1,3GB датагаар зогсохгүй, та олон найзтай байх тусмаа хэчнээн ч датаг дээрх маягаар өөртөө цуглуулан найзынхаа хүрээллийг тэлж, дата хэрэгцээгээ хүссэнээрээ хангах боломжтой. Shake & Share давалгаанд найзуудаа элсүүлэн хоорондоо датагаа шэйрэлж, датаг хязгааргүй цуглуулаарай.

Санамж: Тухайн сард дансаа 1 удаа цэнэглэхэд 6 хүртэл дугаарт Shake & Share хийх эрхтэй болох ба нэмж цэнэглэхэд дата шэйрлэх дугаарын тоо нэмэгдэхгүй. Урамшуулал 2017 оны 9-р сарын 30-ныг дуустал хүчинтэй.