2017 ОНЫ ШИНЭ КИНОНУУДЫГ ВИДЕО САНГААС ҮЗЭЭРЭЙ

2017-08-30 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Хит кино цэсэнд энэ оны шинэ, шилдэг бүтээлүүд нэмэгдэж эхэллээ. СКАЙмедиагийн гуравласан болон дан IPTV үйлчилгээний хэрэглэгчид та бүхэн 2017 онд бүтээгдсэн монголын болон дэлхийн шилдэг кинонуудыг зурагтныхаа ХИТ кино цэснээс идэвхжүүлэн, гэртээ тохь тухтай үзэх боломжтой боллоо. Шинэ кинонууд нэмэгдэх хуваарь, товч агуулгыг танилцуулъя.

 

LOVE-8.25

Билгээ өсвөр насан дээрээ буруу замаар орж, буруу хүмүүстэй нөхөрлөж эхэлнэ. Түүний хувьд гэр бүлийн үнэ цэнэ байхгүй болж амьдралыг хөнгөнөөр хардаг болно. Гэтэл нэгэн өдөр Билгээ ирээдүйн амьдралаа өөрчлөх том алхам хийнэ.

NINE LIVES-8.25

Олон нийт “Муур аав” хэмээн нэрлэсэн уг бүтээл бол гэр бүл, үр хүүхдэдээ цаг заваа хомс зарцуулдаг, амжилттай бизнесмэн аавын тухай сонирхолтой түүх юм. Төрсөн өдрийн хамгийн гоё нь “бэлэг”. Хачирхалтай нь төрсөн өдрийн бэлэг-муур яг л аав шиг санагдах юм... Аав хааччихав?

 

GUARDIANS OF GALAXY 2-9.8

Marvel студийн 2017 оны шилдэг бүтээл. Супер баатруудад тохиолдох ер бусын адал явдал сансрын уудамд онц сонирхолтойгоор өрнөнө. Үзэгч та бүхэн гэр бүлээрээ үзэхийг зөвлөе.

 

АМЬДАРЛОГИ-9.15

Амьдралынхаа 2 дахь үеийн хямралд орсон гэр бүлийн хос, амжилттай яваа ч заяаны ханиа хараахан олоогүй бүсгүй, залуу халуун насныхаа алдаа, оноог дэнслүүлэн яваа оюутан охин, мөн бусад дүрүүдийн аз жаргалын төлөөх тэмцэл болон тэдний санаанд оромгүй сонголтуудыг "Амьдралоги" романтик, инээдмийн уран сайхны киноноос үзээрэй.

 

МАНАН ЗҮСЭГЧ-9.29

Хийгээгүй хэргийн золиос болж хохирсон 3 найз хорих ангиас оргон зугтааснаар хэрэг явдал улам хүндэрч амь нас нь хутганы ирэн дээр ирнэ. Билгүүн, Амараа, Тодоо 3 энэ бүхнийг даван гарч чадах болов уу?Амьд явах амархан, амьдрах хэцүү...