10,000₮-ӨӨР ЦЭНЭГЛЭЭД 100,000 БОНУС НЭГЖ НЭМЖ АВААРАЙ

2017-08-28 Урамшуулал Мэдээ мэдээлэл

СКАЙтелийн урьдчилсан төлбөрт үйлчилгээ 5000₮, 10000₮, 15000₮-ийн цэнэглэгч картууддаа 1000%-ийн бонус нэмэх урамшууллаа танилцуулж байна. Цэнэглэх бүрт бонус нэгж хуримтлагдах ба бонус нэгжээ сүлжээний яриа, мессеж болон задгай дата хэрэглээнд, харин үндсэн нэгжээ бусад сүлжээнд зарцуулах тул та ямар ч үед нэгжээр хангалуун байх боломж бүрдэж байна.

Урамшуулалт хугацаанд 1000% бонустай картуудаар цэнэглэхэд дараах нөхцөлөөр үйлчилгээний үндсэн ба бонус нэгж орно.

Мөн шинэ хэрэглэгчдэд хагас жилийн турш буюу 180 хоног фэйсбүүк хязгааргүй ашиглах эрхийг бэлэглэж байна.

Та 5000₮-өөр цэнэглээд л 50000, 10000₮-өөр 100000, 15000₮-өөр 150000 бонус нэгжтэй болох боломжийг алдуузай.

 

Санамж:

  • 10000₮-ийн 247 картаас бусад цаасан болон цахим  бүх төрлийн 5000₮, 10000₮, 15000₮-ийн картууд 1000% бонустай.
  • Бонус нэгжийн хүчинтэй хугацаа 5000₮-ийн картанд 5 хоног, 10000₮ болон 15000₮-ийн картанд 10 хоног.
  • Бонус нэгжийг сүлжээний яриа, мессеж болон задгай дата хэрэглээнд ашиглах ба бусдад шилжүүлэх, багц идэвхжүүлэхэд ашиглах боломжгүй.

Давхар цэнэглэхэд бонус нэгж нэмж хуримтлагдах ба бонус нэгж ашиглах хүчинтэй хугацаа нь аль хоног ихтэй картын нөхцөлөөр ашиглагдана.